Sunday, February 21, 2016

Аймшгийн киног үзэх шалтгаан

Зарим хүмүүс аймшгийн кино үзэх дургүй байдаг. Харин цөөнх хэсэг нь буюу над мэтийн хүмүүс аймшгийн кино, зохиолд дуртай. Би дуртайгаар барах уу, энэ сэдвээр хэдэн өгүүллэг бичсэнийгээ ном болгосон шүү дээ.

Тэгэхээр аймшгийн кино хүүхэд багачуулд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Яагаад вэ гэж та гайхаж магадгүй. Учрыг нь одоохон тайлбарлаад өгье. Аймшгийн кино цаад утгаараа өсвөр үеийнхэнд дараах далд мессэжүүдийг байнга өгч байдаг.

1. Муу хэрэг хийсэн хүн тэрнийхээ горыг байнга амсдаг. Авах авахдаа хамгийн муугаар хүртэнэ.
2. Аав ээжийнхээ үгнээс зөрөөд шөнө орой гадуур тэнээд байвал гадаа гудамжинд, зугаалганд, партинд чамтай муу зүйл тохиолдоно. Юу тохиолддогийг аймшгийн кинонуудаас хараарай.
3. Далдагануур, сагсуу нөхдүүд хамгийн түрүүнд хохирогч болдог. Даруулгатай, ухаантай нэгэн нь хамгийн сүүлд ганцаараа эсвэл хоёулаа амьд үлддэг.
4. Өсвөр насныхан, залуучууд замбараагүй сексийн амьдралд татагдах өндөр магадлалтай байдаг. Найз нөхдөөрөө, хэсэг бүлгээрээ уул хад, ойгоор хоногоор тэнэх үед хачин юмнууд таардаг кино их байдаг шүү дээ. Жишээ нь гэвэл Hills have eyes буюу Толгод нүдтэй г.м. Өнгөрсөн онд мөн л дээрх шалтгаанаар хамаагүй уулзсан болгонтойгоо заваарч болохгүйг сануулсан It follows кино гарсан шүү дээ. Утга санаа нь өмнө нь давтагдаж байгаагүй сайн кино болсон байна лээ.
5. Аймшгийн кино үздэг хүүхдүүд бага зэргийн муу санаа суудаг. Танихгүй хүнд хамаагүй итгэхгүй, хажуугаар нь орой 10-с хойш гэрээсээ гарч болохгүйг мэддэг. Яагаад гэвэл хорвоо ертөнц дан ганц Үнсгэлжингийн амьдрал шиг байдаггүйг тэд мэддэг.
6. Судалгаагаар АНУ-д хүүхдүүддээ аймшгийн киног үзүүлэх нь болзошгүй аюулаас өөрийгөө аврахад нь дэм болдог гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр уншиж, үзэж болох насанд ирсэн үед нь тохиромжтой ном, киноноос эхлээд хүүхдүүддээ үзүүлэх нь зөв. Эхлээд Триллер мэтийн хөнгөхөн сэдвээс эхлүүлсэн нь дээр биз.
7. Алаан хядаантай, цус нөж болсон кино үзсэнээс хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг гэсэн явцуу ойлголт байдаг. Мэдээж R ангиллын киног үзүүлж болохгүй нь ойлгомжтой. R ангилалд багтаагүй, сургамжтай, сайн кинонууд олон байдаг шүү. Сэтгэхүйд нөлөөлнө гэсэн нь буруу ойлголт. Хэрвээ нөлөөлдөг байсан бол Дэлхий дээр амьдрахын эцэсгүй аймшгийн газар болсон байх ёстой. Харин амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж л байна.

batu83.blogspot.com


“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...