Monday, October 5, 2015

“Амьд Үлдэгсэд” зөгнөлт триллер зохиол 1-р хэсэг

Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхныхаа хэвлэмэл номоо гаргахаар зориг шулуудсан юм. Уг нь анх энэхүү зохиолоор комик ном гаргая гэж бодож байсан ч завдал болсонгүй байсаар үлдээсэн билээ. Зохиолд дэлхий дахинаа нүүрлэсэн аймшигт тахал буюу хүмүүс амьд үхдлүүд болох үед Монголд Баяраа болон хэсэг хүмүүс хэрхэн амьд үлдэхээр тэмцэж буй талаар гарна. 

1. Эхлэл

2016 оны хавар Тулгаагийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн явдал дөнгөж эхэлсэн юм.Энэ үйл явдал цаашлаад бүх хүн төрөлтхтний амьдралын хэмнэлийг нэгмөсөн өөрчилсөн билээ.
2016 оны 1-р сард Тулгаа найз охинтойгоо уулзахаар явж байхдаа 25-р эмийн сангийн уулзвар дээр жижиг япон тэргэнд мөргүүлэн хүндээр бэртсэн юм.Үүнээсболж 20-д хоног ухаангүй сэхээнд байсан үед ах, эгч, найз охин 3 нь ээлжлэн сахиж ухаан орон сэрүүн байхад нь өдөрт 2 удаа хоол авчирч өгдөг байлаа. Учир нь Тулгаагийн аав ээж нь монголын баруун хязгаар болох Ховд аймагт төвхнөн суудаг байжээ.Тулгаагийн хувьд энэ жил дөнгөж 21 нас хүрчээ.Мөн компьютер, программ хангамжаар нэгэн хувийн дээд сургуульд төгсөх курс байсан юм. Бие бялдрын хувьд 180 см орчим өндөртэй, үеийнхэн дундаа тэнхээтэйд тооцогддог, шаггүй спортлог байж.
Осолд ордог өдрөө тэр яагаад ч юм найз охин руугаа догдлон яарч явахдаа машин ирж байгааг харалгүй хүчтэй мөргүүлэн шидэгджээ. Эхэн үедээ зүүдлээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, сэрүүн байгаа зүүдэлж байгаагаа ялгахгүй байлаа. Ингэсээр үхэл амьдралын зааг дээр байсан бие нь нэг л өдөр ухаан орж, нүдээ нээгээд эхлээд эмнэлгийн өндөр цагаан тааз, дараа нь цулгай хана, мөн түүний орны хажууд биеийг нь дэрлэн суугаагаараа унтах найз охиноо төвөггүйхэн танилаа. Анх танилцаж байх л үеийн намирсан урт хүрэн үс нь хөнжлийн цагаан даавуун дээр задран асгарчээ. Тулгаа арай хийж гараа хөдөлгөв. Толгойнд нь хүрэхэд найз охин нь мөн сэрлээ. Хулан Тулгаа руу харан инээмсэглэж, -Чи минь сэрчихлээ,ухаан орчихлоо ш дээ хэмээн хүзүүгээр нь тэврэн үнслээ. –Би эмч дуудаад ирье хэмээн өрөөнөөс баяртайгаар гүйн гарлаа. Эмчийг дагуулан эргэж ирэхэд, эмч –Залуу минь чи ч азтай юмаа.Дахиад 7 л хоносон бол чиний тархи эргэж сэргэх чадваргүй болон үхжих байсан юм.Чи 20-д хоног ухаангүй байлаа. Ясны хугарал байхгүй, харин зөөлөн эдийн гэмтэл болон хамгийн гол нь тархиндаа хүнд гэмтэл авсан. Чамайг ойлгож байгаа гэж бодож байна гэхэд, Тулгаа –Тиймээ, эмчээ. Би машины осолд орсноо санаж байна.Одоо ингэхэд хэдэн сарын хэдэн болж байна? гэхэд -2 сарын 20 болж байнаа хүү минь, одоо тайван амардаа гээд эмч гараад явав. –Хулаан, ах эгч 2 минь хаана байна вэ гэхэд –Бид 3 чамайг ээлжилж сахиж байгаа. Өнөөдөр миний ээлж гэв. Тэр өдөр Тулгаа бие нь сул байсан учраас олон юм ярьсангүй эрт унтав. Маргаашнаас нь хоол ундандаа орж бие нь бага багаар тэнхэрч байлаа.
Ингэсээр 3-р сар гарчээ. Тэр хүртэл Тулгаа өдрийн ихэнх хэсгийг унтаа байдлаар өнгөрөөж байлаа.Нэг өдөр Хулангийн ирэх ёстой ээлжин дээр эгч нь яаруу сандруу орж ирэв. –Хулан яасан бэ? гэхэд эгч нь –Тэднийх гэр бүлээрээ хотоос нүүсэн. Хотод аймшигтай халдварт өвчин гарсан гээд хэсэг чимээгүй суув. –Яарахгүй бол болохгүй, 2-лаа өнөөдөр гэртээ очно гэв. –Ах яасан бэ гэж Тулгааг асуухад, -Ах чинь тэр өвчнөөр өвдсөн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гээд эгч нь цурхиран уйлж эхлэв. Тулгаа балмагдан орны хажуу талд байсан халат өмсөн, углаашаа хөлдөө углалаа. Эгч нь тайвшран уйлахаа больж, түүнийг сугадан хаалга руу чиглэх зуур –Хоёулаа чимээгүй явар ёстой шүү.Ямар ч зүйл харсан хашгирч, сандарч болохгүй, биеэ бариарай гэж анхааруулав. –Та нар урьд нь юу ч хэлдэггүй байсан шүү дээ гэж Тулгааг хэлэхэд – 1-рт энэ өвчин маш хурдан тархсан. 2-рт чамд хэлвэл бие чинь эргээд муудаж магадгүй гэж санаа зовоод бид 3 хэлээгүй юм. 3-рт төр засгаас энэ өвчнийг дарж чадна гэж хэлж байсан. Гэтэл сүүлийн 2 хоногт бүх зүйл эмх замбараагаа алдсан. Одоо хурдал, чи яваандаа бүгдийг ойлгоно гээд түүнийг хөтлөн өрөөнөөс гарав.
Эмнэлгийн коридорт гараад л Тулгаа зогтусав. Шалаар нь эгнүүлэн 4,5 цогцос тавьж, дээгүүр нь цагаан даавуугаар бүтээсэн нь цусандаа нэвчин хатжээ. Эмч сувилагч, өвчтөн гэхээр амьд хүн эмнэлэгт харагдсангүй. 3 хоногийн өмнөөс эмч сувилагч орж ирээгүйг Тулгаа гэнэт саналаа. Өрөөндөө 00-той учраас түүнд өрөөнөөсөө гарах шаардлага байсангүй.Тиймээс тэр гадаа, орчин тойронд юу болоод байгааг мэддэггүй байжээ. Хулан хамгийн сүүлд ирэхдээ нэг юм хэлэх гэснээ хоолой дээрээ тээглүүлэн гацаж орхисон. Ах нь бас өчигдөр ирэхдээ царай нь цонхийж, нүд нь улайчихсан, гар нь салганаж байсан.Түүнд хоол өгөнгөө ахыгаа уучлаарай гэчихээд гараад гүйчихэж билээ. Түүний бодлыг эгч нь гэнэт сарниулав. Коридорын булангаар аажуухан шагайж харснаа -Чшш чимээгүй л байгаарай гуйя хэмээн хоолой нь чичирхийлэн шивнэв. Тулгаа мөн аажуухан шагайж харлаа. Эхлээд харахад 6,7 хүн газарт нэг зүйлийг тойрон сууж юм идэцгээж байлаа.Ахиулан сайн хартал тэр нь хүний цогцос байлаа. Гэдэс дотрыг нь яран шалаар нэг тарааж, сууж байгаа газар нь цусанд нэвт будагджээ. Үүнийг хараад Тулгаа золтой л бөөлжчихсөнгүй, огих гэхэд нь эгч нь амыг нь дараад, -Намайг дагаад яв гээд эсрэг зүг рүү чимээгүйхэн алхлаа. Тэр 2 сэмээрхэн алхан холдохын хэрээр алхаагаа түргэсгэн гүйж эхлэв. Эмнэлгийн 1-р давхрын хагархай цонхоор тэр 2 гадагш гарлаа. Хаврын урь хэдийнээ орж, шувууд жиргэж байгаа нь сонсогдоно. Тулгаа цэнхэр тэнгэр, алтан нарыг харан уртаар амьсгаа авлаа.

2. Оромж

Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын орчимд тэр 2 гадаа гарсан байлаа. Машины зогсоол дээр цөөн хэдэн машин харагдана. Эргэн тойронд нь ямар нэг хүн харагдсангүй. Тэр 2 болгоомжтойгоор машин руугаа ойртон очиж, эгч нь машины хүрдний ард суун тэр 2 хөдөллөө. Замд хөмөрсөн,мөргөлдсөн машинууд болон хааяа нэг хуягт байлдааны тэрэг, танк хүртэл эзэнгүй хаягдан үлджээ. Тэр 2 саад бартааг тойрон гэрийн зүг ойртсоор байлаа. Тэдний гэр яармагийн гүүрний цаана орших шинээр баригдсан орон сууцны хороололд байдаг байв. Замд нь тэдний машины хажуугаас зогсооч хэмээн гуйх ядарсан эмэгтэй дөхөж ирсэн ч эгч нь хаазаа гишгэн хурдаа улам нэмэн холдон одлоо. Улаанбаатарын гудамж талбай танигдахгүй болтлоо өөрчлөгдөн бүх зүйл эмх замбараагүй болжээ. Заримдаа цөөн хэдэн хүмүүс юунаасч  юм зугтан аврал эрэн гүйлдэх нь харагдана. Эсвэл хааяа нэг буун дуу цуурайтан тас хийх нь дайн болж байна уу гэлтэй. Тэр 2-ын сонгосон зам нь голцуу хороолол дундуур явсаар нарны гүүрээр гаран яармагийн гүүр хүрэх байлаа. Хааяахан өөдөөс нь эсвэл хажуугаар нь ганц нэг машин ухаан жолоогүй хурдлан давхина. Тулгаа гэнэт–Эгчээ эмнэлэгт харсан хүмүүс яагаад цогцос идэж байсан бэ гэхэд –Тэд хүн биш болсон.Энэ яг л тахал шиг хотын хүмүүсийг хиаруулж байна. Зарим нь тэр өвчнөөр өвчилж,араатан шиг болж байхад, үлдсэн хэсэг нь тэдний хоол болж байна гэв. Тулгаад энэ бүхэн байж боломгүй санагдав. Ийм өвчин байдгийг сонссон ч үгүй,  кинон дээр л үхдэлүүд амилан хүн хүнээ барьж иддэгийг харснаас биш бодит амьдрал дээр төсөөлөгдөхгүй байлаа. Эгч нь үргэлжлүүлэн, -2-лаа одоо юуны түрүүнд гэртээ аюулгүй харих хэрэгтэй байна. Чи тэнд хангалттай мэдээлэл олж авна гэлээ. Тэд хорооллынхоо гадна талын төмөр хашаагаар ороход хэдхэн машин зогсоол дээр байлаа. Мөн аль хэдийнэ бүрэнхий болж оройтжээ. Орцныхоо үүдэнд машинаа зогсоон хаалганых нь кодыг эгч нь хийн,шатаар дээш өгсөв. 3 давхарт гараад эгч нь яаран гэрийнхээ хаалгыг онгойлгож, Тулгааг түрүүлж оруулаад хаалгаа дотор талаас нь түгжин санаа амрав бололтой. –Миний дүү өлсөж байгаа байх. Чамд юм идэх ч зав гараагүй байлгүй гээд гал тогооны өрөөнд оруулан хийн плиткан дээр хоол халааж өгөв.Тулгаа ч өлсөж байсан тул яаруу сандруу хоолоо идэж гарав. Савтай усаар даруулан хоолоо идэж дуусгаад тог байхгүй байгаа юм уу гэхэд эгч нь –Эхлээд ТВ-үүд, дараа нь гар утасны сүлжээ ажиллахаа больж, сүүлд нь тог тасарсан. Гэхдээ халуун хүйтэн ус одоохондоо байгаа. Эмнэлгүүдийн тогийг харин салгаагүй байсан юм байна лээ гэв.Тулгаа –Та одоо надад болсон явдлыг хэлэх үү гэхэд, эгч нь –Одоохон гээд, тагт руугаа гаран жижиг мотор асаан, компьютерээ асаагаад, энд хэдэн бичлэг байгааг үз гэв.
Тэрэхний бичлэгийг үзэхэд нэгэн нэр бүхий улстөрч сурвалжлагч нарт хэвлэлийн бага хурал хийж байв. Улстөрч -Одоогоос сар гарангийн өмнө Хятад улсад урьд өмнө дэлхийн түүхэнд бүртгэгдэж байгаагүй өвчин гарсан билээ. Учрыг нь эмч нар олохоор оролдож байгаа боловч шалтгаан, мөн эмчлэх арга нь олдохгүй, харин ч улам хурдацтай тархаж байна.Бидний авсан мэдээллээр Замын-Үүдийн хилийн боомтоор ийм өвчтэй хүн орж ирснийг тусгаарлан, хотод авчран Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа. Тиймээс бид Хятад улстай хиллэдэг бүх боомтуудаа өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж байна гэв. Бичлэг дуусчээ. Он сар өдөр нь одоогоос 10-д хоногийн өмнө байв.
Дараагийн бичлэг дээр МУ-ын ерөнхийлөгч үг хэлж байна. Өнөөдрийн байдлаар үл мэдэгдэх өвчнөөр албан ёсны тоогоор манай улсын 15000 орчим иргэд өвджээ. Бусад орнуудад ч бас уг өвчнөөр өвчилсөн хүмүүс огцом нэмэгдэж байгаа. Манай зарим эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж эхэлсэн тул өнөөдрөөс эхлэн улс даяар онцгой байдал зарлаж байна. Уг өвчин нь ил харагдах шарх болон цус, шүлсээр дамжин халдварладаг нь тогтоогдсон. Тиймээс өвчтэй хүмүүст ойртохгүй байх хэрэгтэй. Хэрэв хажууд чинь байгаа хүн өндөр халуурах,амнаас нь хөөс гарах, галзуу юм шиг авирлаж эхэлвэл цагдаа, түргэн, онцгойгийн утас руу яаралтай утастаж мэдэгдэнэ үү. Иргэд онц шаардлагагүй бол гудамж талбайд гаралгүй,гэртээ байхыг хүсье гэв. Бичлэг дуусчээ. Он сар өдөр нь 4 хоногийн өмнөх бичлэг.
Эгч нь –Энэ өдрийн орой ТВ, радио нэвтрүүлэг явуулахаа больсон. 3 хоногийн өмнө гар утасны сүлжээ, гэрийн утас ажиллахаа больсон. Уржигдар харин тог цахилгаангүй болсон.Гэхдээ ах бид 2 чинь ахын чинь дэлгүүрээс хангалттай хүнс , бараа авч ирсэн. Мөн бензин гээд эгч нь мотороо унтраав.Тулгаа 3 өрөө байрны том өрөө рүү орвол олон тооны шуудайтай гурил, будаа, савтай цэвэр уснууд, лаазалсан, шилтэй хүнсний зүйлүүд байлаа. Өчигдөр ах чинь том поошигнууд олж ирэх, тэгээд түүндээ бензин дүүргэх санаатай явсан. Замаараа чамд хоол аваачиж өгөх, тэгээд өнөөдөр бид 2 чамайг цугтаа авчрах төлөвлөгөөтэй байлаа. Бид 2 богино долгионы станцаар харилцаж байсан юм. Гэтэл тэр–Эгчээ би өвдчихлөө. Удахгүй би өөрийн ухаанаа алдах байх. Та ямар ч байсан маргааш өглөө эрт Тулгааг эмнэлгээс гаргаад гэртээ аюулгүй байлгаарай. Дүү нь та 2-тоо хайртай шүү гээд станцаа унтраасан. Одоо бид 2-ын хоргодох байр энэ болсон. Ус байгаа цагт гэрээсээ гаралгүйгээр хэдэн сар ч амьдарч чадна гэв. Тулгаа ахынхаа тухай сонсоод нүднээс нь нулимс асгарч эхлэв. Мөн Хуланг, аав ээжийгээ яажшуухан байгаа бол гэхээсдотор нь бачууран өрөөнийхөө ханыг цохиод автал цаанаас нь хүн архирах чимээ бүдэгхэн сонсогдов. Тэд энэ байранд 2-хнаа биш ажээ.

3. Судалгаа

Тулгаа эгчтэйгээ хамт гэрээс гаралгүй 10-д хоног боллоо. Энэ хооронд Хуланг аав ээжтэйгээ цуг Сэлэнгэ рүү явсныг, мөн өөрсдийн аав ээжтэй холбоо барьж чадахгүй 1 сар болж байгааг Тулгаа эгчээсээ мэдэж авлаа. Хотоос маш олон хүн дайжиж явсныг , уг үймээний үеэр хотод эмх замбараагүй байдал газар авч, дэлгүүр, захуудыг дээрэмдэх болон бусад гэмт хэрэг ч илт өссөнийг эгч нь ярьж өгөв. Энэ хэд хоногийн хугацаанд Тулгаагийн бие тэнхэрч хэвийн хүн шиг л болжээ. Тэд хоорондоо ярилцаад ойрын хугацаанд гадагш гаран бензин их хэмжээгээр нөөцлөхөөр шийдлээ. Байдал яаж ч эргэсэн, хаашаа ч юм явах шаардлага гарвал хэрэг болох байлаа. Хааяа цонхоороо гадагш харвал ганц нэг өвчилсөн хүн хороолол дундуур нь алхаж үзэгдэнэ. Нэгэнт л уг өвчин эдгэх найдлагагүй байгаа тул амиа аврахынтулд шаардлага гарсан үед тэдгээрийг алах нь зүйтэй гэдэг дээр тэд санал нэгдэв.Гарын доор байгаа зэвсэг гэвэл лоом, хүрз, том балиус зэрэг л байв. ТВ, радио тасрахаас өмнө гарсан нэгэн сонин дээр бичсэнээр уг өвчнөөр өвчилсөн хүн өөрийн ухамсар, ур чадвар, урьдын дурсамжаа бүгдийг гээж, зөвхөн идэх рефлэкс нь үлддэг учраас бусад эрүүл хүмүүс рүү дайрдаг, амьд хүний мах цусанд онцгой дуртай гэсэн байв.
Тулгаа бодож байгаад байрных нь гадаа бараг долоо хонож буй 2 хүнидэштэн дээр туршилт хийе гэж шийдлээ. Тулгаа тэдэнд ийм нэр өгчээ. Маргааш өдөр нь тэд саравчтай малгай өмсөн,ам хамараа алчуураар боон , зузаан өмд цамц бээлий өмсөн гадагшаа гарлаа. Тулгаа балиус, лоомоор зэвсэглэн, эгч нь хүрз барьжээ. Орцноосоо гараад л эсрэг байрны зогсоол дээр хүнидэштэн рүү шуудхан явж очив. Тэр 2-ыг хараад өөдөөс нь архиран дайрав. Үүнд бэлтгэлтэй байсан эгч нь хүрзээрээ хүчтэй цохин газар унагав. Тулгаа шуудхан л балиусаараа цээж рүү нь хүчтэй дүрэв. Гэвч хүнидэштэн яасан ч үгүй, гараараа Тулгааг багалзуурдаад авав.Тулгаагийн амьсгал нь боогдож байсан боловч дахиад 2,3 удаа гэдэс рүү нь угт нь тултал дүрэв. Гэвч хүнидэштэнд энэ нь огтхон ч нөлөөлсөнгүй.Тулгаа бараг ухаан алдах дөхөж байсан үед эгч нь харин аминд нь орж газар байсан лоомоор хүнидэштний толгойн тус газар хүчтэй зоож алж орхив. Тэр 3-ын ноцолдох дуучимээнээр 2 дахь хүнидэштэн ирчихсэн байсныг хэн хэн нь мэдсэнгүй. Тулгаа эгчийнхээ хашгирах дуунаар сэхээ орон харвал эгчийнх нь дээрээс хүнидэштэн даран амаа том ангайн хазахаар зүтгэж байлаа. Тулгаа балиусаа шүүрэн авч гавал дундуур нь хүчтэй зоож орхив. Уг хүнидэштэн энэ үед хөдөлгөөнгүй болж, эгчийнх нь дээрээс хүнд лагс биеэрээ тэрийн хэвтжээ. Тулгаа түүнийг хөлнөөс нь чирэн эгчийнхээ дээрээс холдуулав.–Ойрхон байлаа шүү хэмээн тэр 2 бие бие рүүгээ харан инээмсэглэв. Тэд гэртээ орон биеэ цэвэрлэн, шалгахад шарх сорвины ул мөр харин байсангүй.
Анхныхаа тулаанаас Тулгаа дараах зүйлсийг ойлгож авчээ. 1. Тэдний харах, сонсох, амтлах чадварууд хэвээрээ байгаа. 2. Тэд өвдөлт мэдэрдэггүй. 3. Амин цэг нь толгой.
Байранд нь эсвэл зэргэлдээх байруудад эрүүл хүн байгаа эсэх нь тэдэнд сонин байлаа. 2-хнаа энэ бүх аймшгийг давж гарахгүй нь тодорхой байлаа. Уг шөнө тэд унтахаар хэвтэж байтал цонхоор нь гар чийдэнгийн гэрэл анивчин асч унтран хэн нэгэн нь дохио өгөөд байв.Тулгаа босон хартал эсрэг байрных нь 4-н давхрын зүүн талаасаа 2 дахь цонхноос тэр гэрэл асч унтарч байв. Ямар ч байсан эрүүл хүн байгаа бололтой. Магадгүй өдөр тэр 2-ыг гадаа байхад нь харсан байх. Юутай ч маргааш өглөөг хүлээхээр шийдлээ. Тулгаа тэр шөнө нойр муутай хонолоо. Хүнидэштний сэгсийсэн үс, час улаан болсон нүд, цус нөж болсон ам, ярзайсан шүд, муухай үнэр нь гэнэт санаанд орж ирээд болсонгүй. Эхний хүнидэштэн эмэгтэй хүн байсан. Дараагийнх нь том биетэй эрэгтэй хүн байсан. Тэд өмнө нь ямар хүмүүс байсан бол гэдгийг хэсэг бодож хэвтлээ. Өмнө нь хэн ч байсан бай нэгэнт өвдсөн л бол аймшигтай алуурчин, араатан болдог нь илэрхий. Үүрээр хэсэг дуг хийжээ. Өглөө нар мандсаны дараа тэд эсрэг байрны цонхыг хэсэг ажиглахад амьд хүний шинж илэрсэнгүй. Харин 30-д минутын дараа нэг ядрангуй царайтай 30 орчим насны бүсгүй цонхоо нээн тэр 2 руу тусламж хүсэн хашгирч эхлэв. Эгч нь гэнэт уурлан,-Чимээгүй байгаач, битгий тэднийг энд цуглуулаатах гэхэд үл таних бүсгүй –Намайг авраач, нөгөө өрөөнд гэрийнхэн маань байгаа. Тэд бүгд өвчилсөн. Шөнөжингөө хаалга балбаж, орж ирэхийг завдлаа. Би маш их ядарч, өлсөж байна. Та нараас гуйя гэлээ.Энэ үед эгч дүү 2 яахаа мэдэхгүй, бие бие рүүгээ харлаа. Тэр 2 түүнд туслах гэж очлоо ч орцоор дүүрэн хүнидэштэн байвал өөрсдийнхөө амь насанд аюул учруулахаар байлаа. 2 байхад л тэднийг алахаа дөхсөн шүү дээ. Эгч дүү 2 санал зөрөлдөж эхлэв.Эгч нь туслах боломжгүй гэхэд дүү нь түүнийг тэнд хаяж болохгүй ш дээ гэнэ. Тэдний яриаг бүсгүйн хашгирах дуу тасаллаа. –Тэд орж ирж байна гээд хөөрхий бүсгүй цонхон дээр хөлөө унжуулан суулаа. Араас нь 2,3 хүний царай тодрон харагдах үед бүсгүй цонхоор үсэрлээ. Газар унах үедээ толгойгоороо унаж, цус нь тал тал тийшээгээ садран цацарлаа. Бүсгүй зовсонгүй, шууд үхжээ. Харин энэ үед орцных нь хаалгаар 7,8 хүнидэштэн гарч, түүн дээр цуглан тал талаас нь зулгаан идэж эхлэв. Эгчийнх нь үнэн байжээ.Тэр 2 очсон бол амьдаараа тасар татуулах байж. Эгч нь хэсэг харж байгаад цонх, хөшгөө хаав.

4. Амьд үлдэх анхны хичээл

2016 оны  хавар сайхан болж байлаа. Яагаад гэвэл машины сигнал, гэр хороолол, цахилгаан станцын утаа униар ор мөргүй юм шиг алга болжээ.Улаанбаатарт зөвхөн хээрийн салхи, шувуудын жиргээ л нам гүмийг эвдэн байлаа. Хэзээ нэгэн цагт хүмүүс амьдарч байсныг илэрхийлэх өндөр шилэн байшин барилгууд, ганган машинууд л үлджээ. Тэнэмэл нохой, муур ч харагдахаа болиод уджээ. Магадгүй тэд аль хэдийнэ дайжсан, эсвэл бариулж идүүлсэн болов уу. Тулгаа болон түүний эгч Сувдаа цугтаа нам гүмхэн амьдарч эхлээд яг нэг сар болжээ. Энэ хугацаанд эгч дүү 2 хорооллынхоо байрнуудад эрүүл амьд хүн байгаа эсэхийг шалгасан боловч тэр 2-с өөр хүн үлдээгүй,зөвхөн гэртээ өөрсдийгөө цоожилсон хүнидэштэнгүүд л зарим өрөөнүүдэд байлаа. Байрны гадаах дэл сул хүнидэштэнгүүдийг тэр 2 хамтын хүчээр орчлонгоос бүрмөсөн явуулжээ.Яагаад гэвэл хүн үхсэн ч гэсэн эргэж амилахдаа тэрхүү аймшигтай араатан болж ирдгийг цонхноос үсэрч амиа егүүтгэсэн бүсгүйгээс тэр 2 мэдэж авсан. Сарын хугацаанд 15 хүнидэштэнг тонилгохдоо гэнэ алдахгүйг хичээн, эхлээд тэдний тоог мэдэх, дараа ньтөлөвлөгөө боловсруулан өдөр тогсон цагт гаран сонор сэрэмж алдалгүй, чимээ гаргалгүйгээр,тэднийг ганц нэгээр нь газар унаган толгой руу нь сүхдэх, хоолойгоор нь цавчих гэх зэргээр хороожээ. Гэвч ийм арга эхэндээ бохир, заваан санагддаг байлаа. Тэдний цус нь садран оргилж, тэр 2-ын нүүр ам, хувцас руу үсчих нь үнэхээр хэцүү даваа байлаа.Халдвар авах вий гэсэн айдсаас болж тэд бохирдсон хувцас, биеэ угаан ариутгадаг байлаа. Харин 7 хоногийн өмнөөс нэгэн шинэ сорилт гарч ирсэн нь цэвэр ус байранд нь ирэхээ больжээ. Мөн байрных нь хажуугаар урсах Туул гол одоохондоо урсгал нь нэмэгдээгүй өчүүхэн горхи шиг байсан нь хоол ундандаа хэрэглэхэд тохирожгүй, дэндүү бохир байлаа. Ус авахаар Тулгаа анхны удаа очиход эрэг дээр нь хүний тасарсан хөл хэвтэж байгаа харагдахад тэр үг дуугүй буцаад гэртээ очжээ. Одоохондоо гэртээ нөөцөлсөн савтай уснуудаар л болгож байлаа. Хэрэглээгээ маш багасган  өдөр өдөрт багаар хэрэглэж байгаа боловч энэ нөөц 11 хоногийн дараа дуусах нь тодорхой болжээ. Тэд уг нь гэрээ байнга амьдран суухад тун боломжийн болгосон байжээ. Хороолол бүхлээрээ төмөр хашаагаар хүрээлэгдсэн,орох гарах ганц л хаалган дээр тэд хаягдсан машинуудаас 2-ыг аваачиж тавин зомбинуудыг орох боломжгүйгээр хаалт хийв. Хүнидэштэн гэж хэлэхэд дэндүү урт байсан тул зүгээр л зомби гэж дууддаг болжээ. Тэдэнд техник хэрэгсэл, гарын доорх багаж материал хангалттай байсан боловч ганц гэм нь галт зэвсэг, буу л байсангүй. Тэд уг нь эвдэж болохоор эзэнгүй хаалгануудыг эвдлэн эхнээс нь нэгжсэн боловч одоогоор олдсонгүй. Тиймээс хамгийн түрүүнд олох шаардлагатай зүйлс бол ус, галт зэвсэг болжээ. Мөн банкны бензин нь дүүрэн 1 ачааны жип, 2 суудлын жижиг тэрэгний түлхүүрүүдийг үхсэн зомбинуудын халааснаас олсондоо Тулгаа маш баярлаж байв. Сувдаа бүр түүнээс илүүтэй баярлаж байгаа нь илт мэдэгдэх аж. Нэг л өдөр эгч дүү 2 хоорондоо зөвшилцөн хот руу гүүрээр гаралгүй харин эсрэг зүг рүү буюу нисэх чиглэлд ус, шингэн зүйлс, буу олохнайдлагатайгаар азаа сорихоор шийджээ. Гүүрнийцаана аюултай гэдэг нь ойрын хэд хоногоос илэрхий болж байлаа. Тэнд хөлхөлдөх зомбинуудын тоо  сүүлийн өдрүүдэд ихсэх болжээ. Хамгийн гол нь тэднийг хороолол руугаа чиглүүлэхгүй байх хэрэгтэй байлаа. Машин тэрэгний дуу тэднийг татх нь гарцаагүй. Тиймээс тэд чимээ бараг гаргалгүй асч, хөдөлдөг машин сонгон нисэх рүү чиглэлээ. Тулгаа дуртай зэвсэг болох сүх, харин Сувдаа лоом авч явлаа. Мөн нэжгээд ангийн хутгыг хуйлан бүсэндээ зүүжээ. Нисэх рүү ойртох тусам машинуудын бөглөрөл нэмэгдэж эхэллээ. Харин хүмүүс нь хаачсан нь мэдэгдэхгүй байв.Магадгүй тэд гадагшаа нисэх зорилготой байсан байх. Гэхдээ л энэ дэлхийн хаана ч аюулгүй байхгүй л болов уу. Тэр 2-ын сонссоноор эхэндээ зөвхөн Замын-Үүдийн хилийн боомтоор өвчилсөн хүн  орж ирсэн байсан. Харин тэр хүн зомби болсон байсан уу үгүй юу гэдгийг хэлж чадах хүн үлдээгүй нь харамсалтай.Нисэх онгоцны буудал өнгөрөөд тэд нисэхийн байрууд руу ойртож ирлээ. Замын хажууд байх 2 давхар супермаркет руу тэд орохоор шийдлээ. Гадна талаасаа ямар нэгэн аюул ажиглагдсангүй. 1-р давхрын лангуунуудыг аль хэдийнэ хоосолжээ. Ундуй сундуй хөглөрөх хог, цаасан хайрцгаас өөр зүйл байсангүй. Дээшээ шатаар өгстөл наашаа дэлгэгддэг том модон 2 хаалгыг гинжээр гинжлэн цоожилжээ. Эзэд нь бодвол хөрөнгөө хамгаалан цоожилсон нь лавтай хэмээн Тулгаа бодон эгчээсээ лоомыг нь аван цоожийг цохиж эхлэв.Хэд хэд хүчтэй цохитол төмөрний тан ян гэх дуу чимээ улам чангаран цоож эвдэрч эхлэв.Тэгтэл араас нь архирах чимээ сонсогдтол эргэн харахад хаалгаар 3 зомби ороод иржээ.Араас нь ч бас 2,3-раа орж ирж байгаа үзэгдэнэ. Тэдний гаргасан чимээ зомбинуудыг татсан бололтой. Үүнд Тулгаа сандарсангүй. Шууд эхний зомбигийн духанд сүхээ зоолоо.Үхэтхийн унах түүний толгойноос сүхээ сугалж авч чадсангүй. Араас нь дээшээ хөлөө нэг нэгээр нь зөөн гарч ирэх зомбинуудтай Тулгаа ганц хутгатай тулалдаж эхлэв. Тэр нэгийг нь өшиглөж унаган, бас нэгнийх нь нүүр рүү хутгаа зоон хороов. Гэвч дэлгүүрийн 1-р давхарт хэзээний арваад зомби ороод иржээ. Сувдаа харин хаалганы гинжнүүдийг мултлан хаалгануудыг нээгээд –Ээ бурхан минь гэж хашгирлаа. Тулгаа эргэж харахад хаалганы цаанаас тэдний зүг өлөн нүдээр ширтэн зогсох тоолохын аргагүй олон зомби хөдөлгөөнгүй зогсож байлаа. Хормын дараа зомбинууд сэхээ аван, хаалга руу архирах,яраглах их чимээ гарган дайрав. Тэд яалт ч үгүй занганд оржээ. Энэ төгсгөл гэж Тулгаа дотроо бодож амжлаа. Харин түүний бодлыг автомат бууны шүрших чимээ таслав. Нэгэн үл таних эр 1-р давхар дахь зомбинуудын толгойг тун мэргэн буудаж газар унагахдаа наашаа хэмээн тэр 2 руу хашгирав. Сувдаа түрүүлэн гүйж, түүний араас Тулгаа мөн ухасхийлээ. Тэдний ар талыг үл таних эр хамгаалан машиндаа суутал нь богино хэмнэлээр галлан дайзаа дуустал 2-р давхрын хаалгаар гарч ирэх зомбинуудыг унагаж байгаад,машиных нь хойд талын суудал дээр суунгаа –Хөдлөөрэй хэмээн чангаар хэлэв. Тэд ч машинаа асаан дэлгүүрээс багшралдан гарах зомбинуудыг тоосондоо үлдээн хурдаа нэмэн хөдөллөө. Тулгаа машинаа жолоодонгоо үл таних эрийг толиндоо харан –Танд баярлалаа гэж үнэн сэтгэлээсээ хэллээ. Буутай эр өврөө ухан тамхиа асааж шуналтайгаар сорон утааг нь үлээнгээ –Амьд үлдэх эхний хичээл. Хэзээд гарах гарцаа аюулгүй байлгах хэрэгтэй гэж хэллээ.

5. Нууцлаг эр

Эгчдүү 2 амийг нь аварсан ачтанг дагуулан гэртээ ирлээ. Боломжоороо түүнд хоол унднаасаа бэлдэн харамгүй дайллаа. Танихгүй эр ч их өлсөж байсан бололтой тэдний өгсөн хоол ундыг нэрэлхэлгүй идэх ажээ. Идэж дуусахыг нь хүлээж байгаад тэд хоорондоо танилцаж эхлэв. Эгч дүү 2 нэрээ хэлсний дараа танихгүй эр –Намайг Баяржавхлан гэдэг. Баяраа гэж дуудахад болно. Бүх зүйл сүйрэхээс өмнө би аз жаргалтай гэр бүлтэй, ТЕГ-т боломжийн ажил хийдэг байлаа. Одоо гэхдээ өнгөрсөн амьдрал минь зүүд юм шиг л санагдаж байна.Сүүлийн саруудад би нэг ч удаа тайван унтаж байгаагүй, харин азаар өнөөдөр та 2-той таарлаа гэхэд, Сувдаа –Та бол бид 2-ын амийг аварсан ачтан. Танд баярласан сэтгэлээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна гэхэд, Баяраа – Зүгээр дээ. Харин ч би эрүүл амьд хүн харсандаа баяртай байна. Орой болохоос өмнө эргэж яван би нууж үлдээсэн зүйлээ авчрах хэрэгтэй байна. Надтай цуг явах уу гэхэд –Тэгэлгүй яахав хэмээн эгчдүү 2 уриалгахан хүсэлтийг хүлээж авлаа. Тэд эргэж яван дэлгүүрээс нилээн наана байрлах бетон гарашийн завсарт орхисон том цүнхтэй зүйлийг аван буцаж гэртээ ирлээ. Цүнхэ эонгойлгоход түүнд нь бууны сумнууд, бас нэг жижигхэн гар буу, ойр зуурын хувцас,гар чийдэн, бага зэрэг идэх юм байв. Тэр гар буугаа 20-д сумны хамт Сувдаад өгөв.Сувдаа энэ бэлэгт маш их баярлаж байлаа. Баяраагийн хувьд 170 орчим см өндөртэй,булчинлаг зузаан биетэй, ширүүн төрхтэй 30-д насны эр байв. Тэрбээр цааш үргэлжлүүлэн ярихдаа –Та 2-т улсын нууцад хамаарах сонирхолтой мэдээлэл хэлэх үү, гэхдээ одоо ч нууц биш болоо байлгүй дээ. Улс гэж байхаа больсон ч юм уу даа. Та 2-т хийдэг байсан ажлаа хэлсэн дээ. Би ТЕГ-т хэлтсийн дарга байлаа. Энэ өвчин Хятадад дөнгөж дэлгэрч байх үед бид бусад улс орны тагнуулын албадтай хамтарч ажиллаж эхэлсэн. Яг үнэндээ бол энэ өвчний вирус байгалаас гаралтай биш, харин Хятадуудын өөрсдийн зохиосон вирус шүү дээ. 2014 онд Хятад улс 1 гэр бүл 1 хүүхэд бодлогоосоо албан ёсоор татгалзсан. Гэвч тэд үр дүнг нь буруу тооцоолсон. Төрөлт огцом нэмэгдэж, Хятадын хүн ам сард хэдэн арван сая, сүүл рүүгээ бүр 100-д саяар нэмэгдэж эхэлж л дээ. Энэ л үед тэд алдаа хийснээ ухаарч, хүн амын тоог барих нууц туршилт хийж эхэлсэн юм. Энэ хэвээрээ байвал тэдний тоцооллоор 2025 он гэхэд тэдний хүн ам 3 тэрбум болох тооцоо гарч л дээ. Тэгвэл тэдний идэх, өмсөх энгийн хэрэгцээг ч улс нь дийлэхгүй ньтодорхой байлаа. Тэдний гаргасан вакцин хүн амын дунд генийн бүтцэд өөрчлөлт оруулсны үндсэн дээр жирэмслэх магадлалыг 80 хувиар бууруулах зорилготой байсан. Гэвч зарим хүнд энэ вакцин эсрэгээрээ үйлчилж тэднийг зүгээр л идэх зориулалттай аллагын машин болгож хувиргаж л дээ. Эхэндээ Хятадууд үүнийгдэлхий дахинаас нуухаар шийдсэн. Өвчилсөн хүмүүсийг нууц газар байлган устгалд оруулж байсан боловч, сая сая хүнтэй хотуудад энэ өвчин ямар хурдан дэлгэрэхийг төсөөл дөө. Метронд 1 өвчтэй хүн ороход л дараагийн буудал дээрээ хэдэн зуун өвчтэй хүн буух нь хэвийн үзэгдэл болсон. Тэд өвчиндөө ялагдаж байгаагаа дэндүү оройтон ухаарч, ДЭМБ, НҮБ болон бусад улс орнуудаас тусламж гуйж эхэлсэн. НҮБ-ийн энхийг сахиулах хүчин туслахаар очсон. Бусад улс орнууд эмч, сувилагчдын багийг илгээж байсан боловч энэ нь юунд ч тус хүргэж чадаагүй. Яваандаа Хятадтай хиллэдэг улс орнууд хилээ хааж эхэлсэн боловч хилийн шалган нэвтрүүлэх боомтоос бусад өргөн уудам газраар Хятадын хэдэн зуун сая зомбинууд явганаар хүрээд очсон. Манайх ч бас Замын-Үүд, Шивээхүрэн, Хавиргын гэх мэт боомтуудаа бүгдийг хаасан ч тэд элсэн цөл, эзгүй хээр талаар чөлөөтэй ороод ирсэн. Яг УБ-т хэдэн зомби гаднаас ирснийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ цөөхөн болов уу. Энд өвчтэй эмчлүүлэхээр тусгаарлагдсан хүмүүсээс ч дэлгэрсэн байж магадгүй. Та нар МУ-ын ерөнхийлөгч онц байдал зарласан үеийг санаж байна уу. Тэгэхэд өвчилсөн хүмүүсийн тоо 15000 гэж хэлдэг. Гэвч энэ нь хэд дахин дарж хэлсэн тоо юм. Нэг сая таван зуун мянган хүнтэй байлаа шүү дээ хот маань. Эхлээд өвчтөний тоо нэг байсан. Дараа нь зуу болсон. Түүний дараагийн өдөр хэдэн мянга гэх мэтээр энэ өвчин галзуурмаар хурдан хотод маань тархсан. Эхлээд тэднийг тусгаарладаг байлаа. Сүүл рүүгээ тэд хүн биш болсон нь тодорхой болсон учраас бид зүгээр тааралдсан газар нь устгах зааврыг арми, цэргийн хүчинд өгсөн. Харин энэ өвчин армид ч бас аль хэдийнэ тархсан гэдгийг хэн ч, генералууд ч, ерөнхийлөгч ч мэдээгүй байсан нь харамсалтай. Хот руу цувах армийн цэргүүдийн цувааны ихэнх нь хотод орж ирж чадаагүй, замдаа сүйрсэн. Ирсэн цөөн хэдэн цэрэг офицерууд хүн хүчний дутмаг байдлаас шалтгаалж бутарч, бие биенээсээ салан удирдлагагүй болж, сүүл рүүгээ амьд үлдсэн хэд нь амиа бодон тал тал тийшээ алга болсон доо. Харин би эхлээд засгийн газрын ордонг хамгаалах тушаалтай байлаа. Бид бэлтгэл сайтай,зэр зэвсэг, сумаар ч хангалттай байсан. Ордны гадна талыг хамгаалан олон мянган зомбитой бүтэн 2 өдөр тулалдсан. Гэвч алах тусам тэд нар бүр олуулаа болж, энэ зуур журмын нөхдөөс минь тав арваараа эрсдэн цөөрсөөр байгаад хамгаалах нь ямар ч найдлагагүй юмаа гэдгийг бид ойлгож эхэлсэн. Ерөнхийлөгч болон цөөн хэдэн хүн нисдэг тэргээр Минжийн застав руу явахаар болж ниссэн. Тэднийг ниссэний дараа үлдсэн улстөрчид, их хурлын гишүүд голцуу хүмүүс бөөнөөрөө жип машинуудтайгаар бүслэлтийг сэтлэн зугтах оролдлого хийсэн боловч ихэнх нь бариулж үхсэн. Би харин нэг машинаас нь ганцаараа амьд үлдэн, зугтаж явсаар гэр рүүгээ ирсэн. Гэр минь нисэхэд байсан тул ирэх гэж амь өрссөн хэцүү аяллыг ганцаархнаа хараал идсэн хотын гудмаар хийсэн. Гэр рүүгээ ойртох тусам эхнэр, үр хүүхдүүддээ санаа зовсондоо галзуурах дөхөж байлаа шүү дээ. Би тангараг өргөсөн офицер хүн учраас улс орны аюулгүй байдлыг 1-рт тавин ар гэртэйгээ холбоо барьж чадалгүй 7 хоночихоод гэртээ иртэл.... гэж хэлээд Баяраа доошоо харан уйлж эхлэв. Тулгаа,Сувдаа 2-ын хэн нь ч цааш нь үргэлжлүүлэн асууж зүрхэлсэнгүй. Чив чимээгүй нам гүм байдал болон лааны гэрэл ирээдүйд ирэх аймшигт үйл явдлыг зөгнөх мэт тэдний өрөөнд тун чиг зохицож байлаа.

6. Гутлын наймаачин

Баяраа нэмэгдэж ирснээр тэд сайн хөршүүд боллоо. Хажуугийн тоотын 2 өрөө байранд Баяраа амьдарч эхэлжээ. 5-р сар гарав. Хорооллынх нь хажуугаар хөлхөлдөх үхдлүүдийн тоо аажим аажмаар нэмэгдсээр байгаа боловч байуудыг нь тойрон хүрээлсэн төмөр хашаагаар хараахан орж чадахгүй л байлаа. Тэр 3 хааяа нэг ойрхон газар руу давхиж ус, уух шингэн зүйлс олоод л байлаа. Ямарваа нэгэн газар орохдоо Баяраа орох хаалгыг сахин хамгаалж, эгч дүү 2 дотогш орон шаардлагатай зүйлсийг авч гарна. Тэд энэ удаа Нүхт рүү явахаар шийдлээ. Угаасаа энэ зүгийг аль эртнээс сонирхож байсан бөгөөд баячуудын хороолол мөн дээрээс нь хүн ам багатай байсан учраас хоол хүнс, ус ундааны зүйл хангалттай олдох байлаа. Замдаа Тулгаа –Ер нь хэдүүлээ Нүхт-д амьдарвал яасан юм бэ? Тохилог хаус, байшин, сайхан агаар, байгалтай газар шүү дээ гэхэд Баяраа хаширлан –Аа мэдэхгүй, дассан газрын даавуу зөөлөн гэдэг байхаа. Агаар угаасаа хотын хаана ч адилхан цэвэр болсон шүү дээ. Гэхдээ хэдүүлээ юу ч гэсэн судлая гэв. Ойрхон учраас маш хурдан давхиад ирэв. Энд ч бас амилсан үхдлүүд түйвээжээ. Эхний байшингаас эхлээд л гадаа нь тансаг ягуар машин дотроо тал нь идүүлсэн цогцос харагдана. Цаашилбал зарим хаусны гадна 1, 2 цогцос болон хаягдсан тансаг машин харагдана. Тэд нэгэн 3 давхар улаан өнгөтэй, чамин загварын хаусны гадна зогсов. Баяраа гадаа үлдэж,Тулгаа түрүүлэн эгчтэйгээ хамт байшин руу орлоо. Хаалга нь харин онгорхой ажээ.Баяраа гадна нь зогсох тоосонд дарагдсан LX570-ыг сонжин зогстол, түлхүүр нь харин суудал дээрээ харагдав. Машинаа шинэчилье дээ гэж бодоод, хаалгыг онгойлгон түлшний савыг нь шалгахад банкны талаар түлштэй байлаа. Ойр зуурыг ажиглан зогсож байтал байшин дотроос Сувдаагийн хашгирах сонсогдов. Баяраа яаран орж 2 давхарт гарахад Тулгааг араас нь үл таних ноорхой хувцастай хүн хоолойгоор нь тэврэн 1 гараараа хутга тулгасан байлаа. Тулгаа биеэ хөдөлгөх боломжгүй, хүчтэй хөдөлвөл гүрээнийх нь судсыг хурц хутга нь огтлохоор байсан тул номхон зогсох ажээ. Харин ноорхой хувцаст –Та нар энд юу хийж яваа юм, зайлцгаа. Энэ бол миний эзэмшил гэж үглэнэ. Баяраа түүн рүү буугаа чиглүүлсэн мөртлөө тайвнаар –Хутгаа буулгачих,тайвшир. Бид жирийн хүмүүс байна. Бид өвчингүй. Наад жаалаа тавьчихвал бид буцаад аажуухан гарах болно. Тэгээд эзэмшлээс чинь чимээгүй явах болно гуйя гэв. Харин ноорхой хувцаст –Үгүй ээ, энийг ингээд орхиж болохгүй, тэр хувирч эхлэнэ. Тэгээд намайг хазах гэж дайрна, би мэдэж байна, энийг алаад та нарыг ч бас алах хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй гэж хурдан хурдан давтан хэлнэ.Заримдаа ямар нэгэн үл ойлгогдох зүйлийг аман дотроо бувтнана. Галзуурсан хүн болох нь тодорхой байлаа. Хэрэв энэ янзаараа удвал Тулгаагийн амь насанд аюул учрахаар байлаа. Толгой нь хангалттай гараагүй учраас Баяраагийн АК-107-ийн онинд орж ирэхгүй байв. Тиймээс Баяраа цаг хожихын тулд үргэлжлүүлэн яриулахаар шийдэв. –Ингэхэд та яаж энд ирэв? Юу хийдэг байсан хүн бэ, бид нар хотын захаас ирлээ. Тэнд аюулгүй, та бидэнтэй явахгүй юу гэхэд норхой хувцастын яриа нь сэргэж ирэн –Би  нарантуул зах дээр гутал зардаг хүн. Тэр өдөр ч би маш олон гутал зарсан даа хаха. Бараагаа татаад авчихсан бурзайж байлаа ш дээ. Муусайн новшнууд гарч ирээгүй бол би бүх гутлаа зараад дахиад урагшаа яваад ирэх байсан юм. Зах тарангуут гэртээ очиж эхнэртээ өдрийнхөө орлогыг өгөөд сайхан байх байлаа. Ингэхэд манай гэр хаана билээ дээ.Юу билээ Долоон буудал, Хайлааст, үгүй ээ биш юу солиороод байнаа Баянхошуу ч билүү хэмээн галзуурсан хүн гэнэт уурлаж эхлэв. Ингэхдээ тэр хэт чанга дарснаас болж Тулгаагийн хоолойноос бага зэрэг цус урсаж эхлэв. Баяраа, Сувдаа яаж ч чадахгүй түгшин зогссоор л байв. Тэрээр цааш үргэлжлүүлэн –Тэр өдөр зах дотор их хөл хөдөлгөөнтэй байсан. Хот хөдөөгийн хүмүүс яагаад тэгж шавсан байсан юм бол доо, одоо бодоод байхад захын наймаачид хоорондоо ямар нэгэн халдварт өвчний талаар яриад байсан. Хүмүүс түүнд бэлдэж, их хөдөлгөөнтэй байж. Эхнэр маань ирж хоолнуудаа зарж байгаад явдаг юм. Надад маш олон амттай буузнууд авчирч өгсөн. Би идээд л, идээд л байлаа. Гэнэт зах дотор хүмүүс хаашаа ч хамаагүй бужигнан гүйлдэж эхэлсэн. Бие биен дээрээ гишгээд л, доор нь дарагдсан хүмүүс дахиж босч чадахгүй, няц гишгүүлээд л цус нь тэрүүгээр нэг гоожоод л,хүмүүс тэрэн дээр нь халтирч унаад л ёстой хөгжилтэй хаха. Гэнэт л тэд гараад ирсэн захаас нь авахуулаад л нэг нэгээр нь бариад л газар унагаж байгаад шүдээрээ хоолойг нь тас хазан, буузны шүүс сорж байгаа аятай цусыг нь сорж,махыг нь өм өм хазан амтархан идэж эхэлсэн. Тэнд яг л мал нядалгааны газар шиг л болж байлаа. Энүүгээр ч нэг хүний тасарсан хуруу, гар. Тэнд ч нэг толгой хэвтэж байх шиг. Хамгийн инээдтэй нь манай хажуугийн лангуунд улавч зардаг хүүхний толгой хүмүүсийн хөлөнд бөмбөг шиг өшиглөгдөөд лангууны доогуур орж ГООООЛ.....хэмээн баярлан хашгирахтай зэрэгцэн буун дуу тасхийв. Ноорхой хувцастын тархи хойшоо хана руугаа цацагджээ. Хутга нь газарт унасан байлаа. Тулгаа харин энэ үед бараг өмдөндөө шээх дөхжээ. Баяраа түүний хүүрийг хөлөөрөө өшиглөн шалгаж үзээд, -Хэрэгтэй юмнуудыг цуглуулаад машиндаа хий. Тулгаа жижиг тэргээ бариад яваарай. Би өөр том машин олсон. Сая энэ золиг ГООЛ гэж хашгирахдаа нүүрээ яг сайхан бүтнээр нь гаргаад ирдэг байна шүү хэмээн хөлсөө арчингаа хэлэв. Сувдаа,Тулгаа 2 гэнэтийн энэ явдалд цочролд орсон бололтой, хөдөлж чадахгүй, газар хэвтэх хүүрийг харан зогсоход, Баяраа уурлан –Юугаа харсан юм бэ, үхсэн хүн хараагүй юм уу хаашаа юм. Та 2 одоо хэзээ ухаан сууж хашир болох 2 вэ алуулахаа дөхлөө шүү дэ гэхэд эгч дүү 2 яаруу сандруу байшинд байсан хүнсний зүйлс, том баллонтой уснуудыг машиндаа ачив. Баяраа ч бас ачилцаж дуусаад машинаа асаангаа–Та 2 түрүүлээд яв. Өнөөдрийн аялал ингээд дууслаа. Гэр рүүгээ явцгаая. Би араас чинь дагана гээд жипийг асаахад мотор нь урамтай гэгч нь хүнгэнэн аслаа.

7. Гэрээс хол

Нүхтээс эргэж ирснээс хойш нэг өдөр Тулгаа хавь ойрыг цонхоор баахан харж зогсов. Дотроо юм бодоод л чимээгүй зогсоод л байлаа. –Миний дүү ингэхэд юу бодоо вэ гэж Сувдааг асуухад, Тулгаа –Та нар нэг зүйлийг анзаарсан уу? Би нэг ч хүүхэд зомби болсныг олж харсангүй. Юу гэж бодож байна даа гэхэд, Баяраа цочсоноо гунигтайгаар –Хүүхдүүд шууд үхдэг юм байна лээ.Тэд нар шархаа даадаггүй, амьтад ч бас шууд үхдэг. Би нэг хазуулсан нохойг харж байсан. Тулгаа –Ингэхэд бусад улс оронд юу болж байгаа бол? Бас хотод хэдэн амьд хүн байгаа бол оо? Гэхэд Баяраа –Энэ өвчин дэлхий даяар тархсан. Харин хотод мэр сэр амьд хүмүүс байгаа л байх. Хотын төвөөр ч явалгүй удаж дээ. Энд ойрдоо яармагийн гүүрнээс наашаагаа улам олон зомбинууд цуглараад байх боллоо. Тэр хашааны гадна байгаа хэдийг харж байна уу. Багцаагаар 40-50 байна. Уг нь 2 хоногийн өмнө л 20-д зомби байсан. Байдал яваандаа яаж ч болно. Тэр үед гэрээсээ гаралгүй олон хоноход бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Тэгтэл бид нарын хоол хүнсний нөөц багасаад байдаг.Шатахуунаа бас хэмнэх хэрэгтэй. Тиймээс ойр зуураас бага сага л зүйл олдох юм.Хотын төв рүү орж, хүнсний агуулахаас нэгмөсөн сайн татах хэрэгтэй байнаа.Ачаатай машинаа авч явъя. Харин дахиж түрүүчийн удаагийнх шиг гэнэ алдмааргүй л байх юм гэв. Нөгөө 2 нь ч түүний саналыг зөвшөөрөв. Маргааш өглөө нь эртхэн шиг босон хашааны гаднах зомбинуудаас заримыг нь устгаж, машинаа гарган явахад бэлдэв. Тулгаа машиныг жолоодож, хажууд нь Баяраа, хойд талын суудалд Сувдаа суужээ. Тэд төлөвлөгөө ёсоор Яармагийн гүүрээр гаралгүй чигээрээ Богд уулын хойгуур явсан замаар нэвт яван Амгалан, Ботаник хавиар хүнсний агуулах орохоор болсон байлаа. Тэдний сонгосон зам нь харин сийрэгхэн, хааяахан л ганц нэг зомби тааралдах аж. Тулгаа сахилгагүйтэн 2 ч зомбиг дайран дээгүүр нь гарлаа.Баяраа харин одоо болноо, зүгээр явцгаая гэв. Тэд явсаар хотын зүүн захаар төв зам руу орж ирэв. Энд харин замын бөглөрөл гэдэг нь болжээ. Ихэнх машин хотын гадагшаа гарах гэсэн бололтой эсрэг урсгалаа ч хааж зогсчээ. Тэд цааш явах боломжгүй болж нэг газар тулж зогслоо. Ердөө км-ийн цаана томоохон худалдааны төв харагдана. Баяраа –Яах ч арга алга даа. Машинаа түгжчих, бид нар цаашаа явган явах нь гэв. Машинааасаа бууцгаан явган алхаж эхлэв. Хаягдсан машинууд дунд цагдаагийн машин зогсож байлаа. Дотор нь харин нэг цагдаа үхсэн харагдана.Баяраа машины хаалгыг онгойлгон ташаанд нь зүүлттэй байгаа гар бууг авч байтал үхсэн цагдаа аажуухнаар толгойгоо өндийлгөн шүдээ ярзайлгаж эхлэв. Баяраа харин үүнийг мэдсэнгүй, гар бууг нь авчихаад халаасыг нь нэгжин сумнуудыг хайж байлаа. Харин машины урд зогсож байсан Сувдаа цагдааг харж –Баяраа болгоомжтой гэж чангаар хашгирав. Энэ үед зомби сэргэн Баярааг барьж авах гэж оролдлоо.Баяраа харин сэрэмжтэй байсан болотой түүний нүүр рүү нь тохойгоороо хүчтэй дэлсэж, тэврэлтээс нь мултрах гэж оролдоно. Гэхдээ л зомби үргэлжлүүлэн дайрсаар л байлаа. Машин дотор Баярааг ноцолдож байх хооронд Тулгаа арай хол байсан учраас яаран  гүйн ирж байлаа.Түүнийг ирэх хооронд машин дотор эмгэнэлт хэрэг гарах тун дөхөв. Харин Сувдаа зөв шийдвэр гаргаж цаад талын хаалгыг онгойлгон гар буугаараа цагдаагийн ягчамархайд тулгаж байгаад буудаж орхив. Зомби ч үхэтхийн унаж, Баяраагийн чих нь хэсэг дөжирсөн болотой, газар толгойгоо барин хэсэг суув. Толгойгоо барьж байгаад гайгүй болохоор нь дээшээ хартал харин Сувдаа гар буугаа өөр рүү ньчиглүүлэн зогсож байв. Хажууд нь Тулгаа түүний автоматыг барьчихсан сандарсан янзтай зогсоно. Сувдаа –Зүгээр үү? гэж асуув. Тэгж асуух нь ч аргагүй байлаа.Баяраагийн цээжин хэсэг нэлэнхүйдээ цус болжээ. Зомбигийн цус бололтой. Цамцаа тайлан хоолойгоо арчиж байгаад газар хаяад –Зүгээр байнаа. Чи ч ширүүн хүүхэн юмаа гэв. Тэгээд машин руу дахин орж, цагдаагийн гар бууг хэдэн сумтай хамт авч Тулгаад өгөөд автоматаа эргүүлэн авав. Тэд эргэн тойрноо хартал тал талаас тэднийг чиглэн нилээн олон зомби ирж байгаа харагдав. Буун дуу тэднийг татсан бололтой. Баяраа –Аливээ хойноос дагаарай гээд хагас суун  машинуудыг налан замын урд хэсэг рүү явав. Тэр 3 доош тонгойн зомби нарт харагдалгүй, нэгэн айлын хашаа руу орлоо. Үүдэнд нь нохой нь гинжтэйгээ биеийн ихэнх хэсэг нь идүүлчихсэн хэвтэнэ. Нэг давхар дунд зэргийн хэмжээтэй байшин хашаан дотор байв. Тулгаа хашааны хаалгыг дотроос нь түгжээд, байшингийн хаалгыг нээх гээл Баяраа –Хүлээж бай гээд цонхнуудаар нь тойрон байшин доторхыг харлаа. Байшингийн дотор ханан дээр “Хүмүүсийн нүгэл нь нүдээрээ гарч, гэсгээлээ тэнгэрээс авч байна” гэж цусаар бичжээ. Баяраа байшингийн хаалгыг аажуухан нээж, дотогш ороход үүдний өрөөнд бөөгийн хувцастайгаа нэгэн хүн амьгүй болсон бололтой шалан дээр хэвтэнэ. Тулгаа үүдэнд байсан сүхийг авч түүний толгойд нэг хүчтэй далайлтаар зоож орхив. Тулгаа –Энэ аягүй бол амилж мэднэ гэж бодоод гээд сүхээ буцаан сугалж авав. Баяраа –Чиний зөв. Бид харин одоо тэр зомбинуудыг өнгөртөл эндээ хүлээж байгаад хүнсний төв рүү ойртох хэрэгтэй. Аль болох муудаагүй, лаазалсан бүтээгдэхүүн, хуурай хүнс,ус ундааны зүйлсийг авах хэрэгтэй байх. Ганц хоёр шил цагаан архи олддоггүй л юм байх даа. Түр ч гэсэн энэ бүхнийг мартах юмсан гэв. Сувдаа энэ хооронд өрөөнүүдийг нэгжиж байгаад –Хөөх энийг хар даа гээд тэднийг дуудахад очиж харвал гартаа сэлэм барьчихсан зогсож байв. –Наадах чинь харин хэрэгтэй эд байна даа. Бөөгийн хэрэглэл бололтой, ир нь тааруухан юм. Гэхдээ ирлээд сайхан хурц болгочихноо. Одоо ер нь бууны сумаа гамнах хэрэгтэй гэж бодож байна.Тэгээд ч тэднийг буун дуу шууд татах юм гэж Баяраа хэлэв. Тулгаа буцаж хашаа руу гаран банзнуудын завсраар эргэн тойрныг ажиглахад төв замаар алхаж байсан зомбинууд нэг доороо бөөгнөрөлдөн тэндээсээ явах шинжгүй зогсож байлаа. Харин арын хашаанд бас нэг эзэнгүй хашаа байшин. Баруун талын хашаанд 2 зомби, зүүнталынхад 3  зомби байв. Тэдний хашааны хаалга түгжээтэй учраас гарч чадахгүй байгаа бололтой. Тулгаа чимээгүй буцаж ороод -Хажуу хашаанууд эзэнтэй юм байна. Харин ар талын хашаанд ямар нэг зомби харагдсангүй. Тэрүүгээр гарч болох юм гэв. Сувдаа –Хүнсний төв замын эсрэг талд байгаа шүү дээ. Бид хойд хашаагаар гарвал гудмаа тойрох хэрэг гарна гэв. Баяраа–Юу ч гэсэн өнөө шөнийг эндээ өнгөрөөе. Маргааш төв замын зомбинууд тарчихсан байна гэж найдъя гэлээ. Угаасаа нар хэвийж цагийн багцаагаар  4,5 болж байгаа бололтой. Тэд тэндээ хонохоор шийдэцгээн, хаалга үүдээ түгжин хэвтэж байтал Сувдаа –Тулгаа чи аав ээжид санаа чинь зовж байна уу. Тэд маань яасан бол гэхэд, Тулгаа -Харин ээ. Хөдөөгүүр байдал ямар байгаа бол доо. Ховд аймагт байдал ямар байсан бэ Баяраа ахаа? гэхэд Баяраа –Хятадтай хиллэдэг аймаг шүү дээ. Шинжаан уйгараас хэдэн мянган зомби хил нэвтэрч орж ирсэн сураг байсан. Харамсалтай нь энэ өвчин урд талын аймгуудад хамгийн түрүүнд дэлгэрсэн байдаг. Гэхдээ аав ээж чинь амьд гэж найдъя гэлээ. Тулгаа санаа алдан гараа салаавчлан нүүрэн дээрээ тавиад найз охин Хулангаа бас яасан бол гэж бодож хэвтэв. Хойшоогоо Сэлэнгэ рүү явсан гэхлээр аюулаас зугтаж л явсан юм байна. Хэзээ нэгэн цагт уулзах юм болов уу, ер нь энэ маягаар амьдарсаар л байх уу. Байнгын ийм түгшүүртэй, үргэлж  зугтаж, нуугдаж амьдрах гэж үү дээ гэж бодно.Тэр шөнөдөө Тулгаа Хулантайгаа уулзаж байна гэж зүүдлэн сүүлийн үед анх удаа амгалан хоножээ.

8. Хүнсний бөөний төв

Маргааш өглөө нь нар мандсаны дараа хамгийн түрүүнд Сувдаа сэрэв. Тэр хаалгаа онгойлгон гадагшаа гарлаа. Өглөөний цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалаад, төв зам руу хашааны завсраар харахад өчигдөр байсан олон зомби харагдахгүй байлаа. Зүүн талын хашааны завсраар харахад юу ч харагдсангүй, хашаан доторхийг өшөө сайн тойруулаад харж байтал гэнэт өөдөөс нь цэхийсэн нүд хашааны завсраар гараад ирэв. Сувдаа цочсондоо арай л хашгирчихсангүй, хойшоо налан сууж, чимээгүйхэн байшингийнхаа зүг мөлхөж оров. Мөлхсөөр үүдний өрөөгөөр босго давахад хүний хөл толгой дээр нь тулаад ирэв. Дээшээ хартал Баяраа гайхчихсан байртай –Чи чиньяаж явнаа гэхэд Сувдаа –Хажуу хашааны зомбиноос цочоод гэж хэлээд босч ирэв.Нээрээ л түүний царай хувхай цайжээ. Тэд 3-лаа босч цүнхэндээ авчирсан бага сага зүйлээ идэж аваад, хүнсний төв рүү хөдлөхөөр боллоо. Замдаа онц шаардлагагүй бол буугаа хэрэглэхгүй гэж тохирон, Баяраа сэлэм, Тулгаа гартаа сүх барьжээ. Тэд төв замыг гатлан хүнсний төв рүү ойртон очтол машины зогсоолоор нь 7 зомби хөлхөж байв. Баяраа гараараа Тулгаа руу дохин өөрөө түрүүлж очин цаашаа хараад зогсож байсан зомбины шилэн хүзүү рүү нь цавчихад хоолойноос цус нь хажуу тийшээ цацагдан баруун тийшээ толгой нь арай биенээсээ салалгүй унжиж бие нь навсхийн уналаа. Тулгаа тэд нарыг чиглэн ирсэн бас нэг зомбины духанд нь сүхээ зоож алаад сүхээ сугалан автал араас нь ирж байгаа асар том биетэй зомбиг хараад зогтусав. Тэр өөрөө 180 см өндөр учраас гайгүй өндөртөө ордог. Тэгтэл өөдөөс нь ирж байгаа аварга биет  барагцаагаар 2 м 10 см орчим өндөртэй, зузаан лагс биетэй байлаа. Түүний хацрын арьс тастуулж баруун талынх нь шүднүүд тэр чигтээ гарчихсан байлаа. Баяраа харин шууд хажуу талаас нь дайрч хөлнийх нь араас сэлмээрээ цавчихад зүүн тал руугаа нуран унахдаа Баяраагийн хөлнөөс зуураад авлаа. Баяраа газар унаж, аварга биет түүнийг өөр рүүгээ чирэх ажээ. Баяраа хөлөөрөө толгой руу нь тийрч мултрахыг оролдовч зуурсан гараараа тавихгүй харин ч мөлхөж ирэн хөлнийх нь хавьцаа толгой нь ойртож ирлээ. Тулгаа харин аварга биетийн дагз руу нь амжиж сүхээрээ зоож алав. Баяраа тэр  2 амжиж дуусгажээ. Үлдсэн 4 зомби бүгд энэ чимээнээр тэд нар руу чиглэн ирж байлаа. Сувдаа Баяраагийн автоматыг барьчихсан буудах эсэхээ шийдэж ядан сандран зогсоно. Баяраа харин Сувдаа руу харж буудаж болохгүй ээ, бид 2 өөрсдөө аргална гээд дахин нэг зомбигийн толгойг сэлмээрээ тас цавчин хаяв. Тулгаа ч бас 2 зомбиг сүхдэж хороов. Сүүлийн зомбигийн нүдний ухархай руу Баяраа сэлмээ гүн зоож алаад хөлсөө арчин амьсгаагаа дарж хэсэг зогсоод –Тамхи татахаа болихгүй бол ч би хөгширч байгаа юм байнаа гэж хэлэв.Тулгаа инээж -Та ч арван наймт шиг л гялалзаж байна шүү дээ гэв. Тэр 3 хүнсний төвийн зүүн хаалгаар ороход зомби байгаа шинж байсангүй. Харин энд тэнд бүх зүйл ундуй сундуй хөглөрнө. Тэд нэг нэг дэлгүүрийн түрдэг тэрэг барин замд тааралдсан зүйлийг тэрэгнүүддээ хурдан хийж эхлэв. Арваад минутын дотор л тэргүүдээ дүүргэж аваад гарах хаалгыг чиглэж байтал хэн нэгэн –Наадуулаа орхиод, өөрт байгаа зүйлүүдээ үлдээгээд гараад яв гэж өндөр дуугаар хашгирав.Тэдний өөдөөс 20-д метрийн зайнд тэд нар руу хуучны винтов чиглүүлэн сахал нь эрүү хуузаар нь дүүрэн ургасан 40-д насны дунд зэргийн нуруутай ширүүн царайтай эр зогсож байлаа. Тэгснээ тэр Сувдааг харангуутаа шалиг харцаар харан инээмсэглэж, -Хөөрхөн бүсгүй минь мөрөн дээрээсээ буугаа авч газар тавиад надруу хүрч ир. Харин нөгөө  2  нь амьд дээрээ зайлцгаа гэж сүрдүүлэв. Баяраа дотроо “Новш гэж ийм юмнууд дандаа гай болох юмаа. Яадаг юм билээ. Тулгаад цагдаагаас авсан гар буу байгаа. Тэр буудаж чадах болов уу. Нэг 2 удаа буудахыг уг нь зааж өгсөн. Гэхдээ тийм ч мэргэн биш юм байна лээ” гэж бодож зогсов.Тулгаа сандарчихсан яахаа мэдэхгүй зогсоно. Сувдаад харин нэгэн санаа орж ирэв.Түүнд ангийн хутга бүсний ар талаас нь зүүлттэй байгаа. Харин гар буугаа машиндаа үлдээснээ сая л санаад харамсаж зогсов. “Түүнийг гэнэдүүлж болох байх.Юу ч гэсэн ойртоё” гэж бодоод, -Яасан бэ царайлаг залуу минь, чамд эмэгтэй хүн хэрэгтэй л биз дээ. Энэ 2 тэнэгтэй байснаас чамтай байвал аюулгүй санагдаж байна гээд буугаа газар тавин алгуурхан ойртож очлоо. Үл таних эр –Тэгэлгүй яахав дээ. Энэ 2 нусгай чамд гай л авчрах байх. Тэнэг зүйл хийж болохгүй шүү хонгор минь. Харин та 2 эндээс зайлахгүй юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ?гэхэд Баяраа –Буунд чинь нэг л сум байгаа шүү дээ. Чи аль нэгийг нь буудлаа ч бусдыг нь яах болж байна гэж үл тоомсорлосон царай гаргав. Үл таних эр уурсан–Тэгвэл чамайг буудчихъя л даа эхлээд гээд Баяраа руу шагайж эхлэхэд Сувдаа–Тайвшир даа бид эв зүйгээр учраа олж болно ш дээ гээд тайвшруулах гэж хичээв.Баяраа харин айсангүй –Чаддаг юм бол бууд л даа. Дараа нь харин чамайг дүү минь амьд үлдээхгүй л байх гэж Тулгаа руу толгойгоороо дохив. Үл таних эр –Овоо эрийн хугархай байх нээ хөөе. За яахав. Та 2 хүнстэй тэрэгнүүдээ авч явж болно.Гэхдээ буу, хүүхэн 2-ыг үлдээ гэв. Сувдаа харин энэ үед нилээн дөхсөн байсан учраас хажуугаас нь хутгаа далайн хашигиран дайрав. –Муу тэнэг хүүхэн гээд үл таних эр буугаа чиглүүлэн буудсан боловч хий буудан дэлгүүрийн цонхыг хагалав.Сувдаагийн хутга танихгүй эрийн мөрөнд зоогджээ. Тулгаа Баяраа 2-лаа сэхээ орон түүн дээр гүйлдэн ирж үл таних эрийг цохиж газар унаган нүүр нүдгүй өшиглөн зодож эхлэв. Хэсэг зодсоны дараа Баяраа –Одоо явахгүй бол болохгүй ээ. Буун дуунаар зомбинууд цугларах болно. Тэрнээс өмнө хүнсээ аваад явцгаая. Наад нөхрийгчинь түр зууртаа хамт авч явах болно. Бууг нь аваарай гээд нөгөө эрийг чирч гулдран босгов. Тэгээд тэрэгнүүдээ нэг нэгээр нь түрэн дэлгүүрээс гарч замаар машин руугаа гүйж эхэллээ. Тэдний араас хотын төв талаас олон зомби хөөж байгаа харагдана. Нөгөө эр гуйван олигтой хурдан хөдөлж чадахгүй байсан учраас Баяраа нөгөө 2-соо бага зэрэг сүүлдэж эхлэв. Тиймээс Баяраа Сувдааг дуудан автоматаа аваад танихгүй эрийн 2 хөл рүү нэг нэг сумаар буудаж шархдуулав. Танихгүй эр өвчиндөө шаналан орилж –Муусайн новшнууд, та нар үхлийн муугаар үхнэ дээ. Муу тэнэг гичий чи ч бас гэж хойноос нь орилсоор үлдэв. Баяраа хэсэг явж байгаад эргэж харан –Чи өөрөө л эхэлсэн шүү дээ новш минь гэж хэлээд дахин эргэж харалгүй цаашаа явав. Харин энэ үед ард нь багшралдсан олон зомби шархадсан эр дээр овоорон идэж байгаа нь сэгэн дээр найрлаж байгаа тас шувууд шиг л харагдаж байлаа. Эхэндээ танихгүй эрийн өвдсөндөө ёолон амь тавин орилж байгаа нь хэсэг сонсогдсон боловч тэднийг машиндаа хүрэх үед таг дуугүй болжээ. Тулгаа машинаа жолоодон ирсэн замаараа тоос татуулан гэрийн зүг давхина. Асаахаасаа өмнө машиныхаа толинд харахад хүнсний төвийн ойролцоох хашаанаас нэгэн өсвөр насны хүү танихгүй эр дээр овоорсон зомбинуудын зүг –Ааваа хэмээн хашгиран уйлж байгаа нь харагдсан ч тэрээр үг дуугүй хөдөлжээ. Нөгөө 2 нь ч бас харсан ч хараагүй царайлан бүгд дотроо түгшүүрт бодолд автан зам зууртаа хоорондоо нэг ч үг сольсонгүй гэртээ иржээ.

9. Зовлонгийн дундах хэсэгхэн жаргал

Хотын төвөөс эргэж ирсний дараа тэд цуглуулсан зүйлээ ангилж үзэхэд лавтайяа 1 сарын хүнс элбэг цуглуулж авчирчээ. Сүүлийн сард анх удаа лаазалсан махаар халуун хоол хийж,аюулгүй тайвнаар гэртээ хонох гэж байв. Тэднийг хамгийн их баярлуулсан зүйл нь 2 шил цагаан архи байв. Баяраа хамгийн их баярлаж, хүүхэд тэвэрч байгаа юм шиг л энхрийлэх нь холгүй байв.Хоолоо идэж дуусчихаад өчигдрийнхөө гашуун дурсамжийг арилгах гэж хичээн, хөгжилдөхөөр болов. Гэрийнхээ орц, байрныхаа хаалгануудыг сайтар хааж түгжин, түлхүүрийг нь далд гэгч нь хийв. Хэн нэгэн нь согтоод гэрээсээ гараад явчихаас сэргийлэн аюулгүй байдлаа хангасан нь тэр байж. Эхний шил архиа задлан стакануудад хийсний дараа Сувдаа –Эхний хундагыг Баяраагийн төлөө ууцгаая. Хэрэв Баяраа тэр өдөр гарч ирээгүй бол  бид одоо хүртэл амьд байхгүй л байсан. Мөн дараа нь ч гэсэн маш олон удаа дүү бид 2-ын төлөө ихийг хийсэн билээ гэхэд,Тулгаа –Баяраа ахдаа маш их талархаж байнаа гээд тэр 3 стакануудаа тулган нэг амьсгаагаар ууцгаав. Ойрын хэдэн сард спиртийн төрлийн зүйл уугаагүй болохоор дороо л халцгаав. 2 дахь стакантай архиа уухын өмнө Баяраа –Ингэхэд өчигдөр тэнд үлдсэн хүүхдийг би өрөвдөөд байна л даа. Аавыг нь би алчихсан. Миний хүүхдээс ялгаагүй санагдаад байх юм. Энд аваад ирдэг л байж гэж шүүрс алдав.Тулгаа –Баяраа ахаа тэр хүүхдийг энд авчирсны дараа юу болохыг хэн ч таахгүй шдээ. Таныг аавыг нь алсныг аягүй бол мэдэж байгаа. Харин  ч маш ихээр үзэн ядах байсан. Тэгээд бас нэг шөнө унтаж байхад бид нарын хоолойг хэрчиж мэднэ шүү дээ. Юутай ч энэ хундагыг тэр хүүгийн эрүүл мэндийн төлөө ууцгаая гэв. Бүгд л тэр хүүхдэд санаа нь зовж байгаа нь илт байлаа. Сувдаа –Ингэхэд бид нартай яахлаараа дандаа болохгүй бүтэхгүй хүмүүс нь таараад байдаг юм бэ? Хүмүүсийн хүн чанар хаачсан юм бол доо гэхэд, Баяраа –Чи гадаах ертөнцийг хар л даа. Ийм нөхцөлд ямар ч хүн зөвхөн өөрийгөө л бодно шүү дээ. Хүнд итгэхэд хэцүү цаг. Гэхдээ сайн хүмүүс таарвал бидэнтэй нэгдэхэд болохгүй зүйлгүй л гэж бодож байна. Тэдний эхний шил архи дуусч байх үед Сувдаа нилээн больчихсон, уйлж унжиж эхлэв. Тулгаа Баяраа хоёр арай гайгүй ч гэсэн яриа нь задгайрч, бие биенээ хүзүүгээр нь тэврэн төрсөн ах дүүс шиг л байлаа. Сувдаа өөрийнхөө алга болсон дүүгийн тухай уйлан ярьж байгаад унтаад өгөв. Тулгаа Баяраад найз охиноо ярин, харин Баяраа Тулгаад гэр бүлийнхээ талаар ярих аж. 2 дахь шил архи дундаа орох үед тэдний юу яриад байгаа нь ойлгомжгүй болж, хэл ам нь ээдрэн утга учиргүй зүйлс ярьж эхлэв.Баяраа энэ үед бас тасран ширээ дэрлэн унтаад өгөв. Тулгаа ганцаараа үлдсэнээ мэдсэн бололтой ярихаа больж, архинаас дахин нэг стакандаа дүүргэн уулаа. Хэсэг хугацааны дараа тэр бодит байдал, бодол санаа 2-оо ялгаж чадахаа байжээ. Өрөөнд бүгчим байсан тул цонхоо нээн хашааны гадна зогсох зомбинуудын зүг уурсан хашгирч эхлэв. Гэнэт тэдэнд уурласан уураа гаргамаар санагдаж, гэрийн хаалганы түлхүүрийг хайж эхлэв. Нилээн удаан энэ тэрүүгээр онгичсон боловч олохгүй л байлаа. Тэр нилээн гуйвж байсан боловч ухаанаа арай бүрэн алдсангүй. Арай гэж түлхүүрийг олон хаалгыг нээж сүхээ аван буулаа. Орцны хаалгыг нээн гадна хашааны үүд рүү очин хашааны завсраар түүн рүү сарвайх зомбинуудын өмнө орилж хашгиран анхаарлыг нь улам татах аж. Хэсэг ухаан балартсаны дараа нэг сэртэл Тулгаа хашааны завсраар зомбинуудын толгойнд сүхээ нэг нэгээр нь зоож байлаа. Ингэх бүртээ –Муусайн новшнууд. Та нарыг бүгдийг алчих юмсан гэж хашгирсаар л байлаа.Түүний энэ чимээ хавь ойрын зомбинуудын анхаарлыг улам татан тэд хашаанууд руу цугларч эхэллээ. Нар аль хэдийн жаргаж, бүрэнхий болжээ. Тулгаагийн ухаан орж гаран өөрийгөө хянах чадвараа алджээ. Тэрний нүдэнд гэнэт Хулан ч үзэгдээд байх шиг, хашааны завсраар өөр рүү нь хандан –Тулгаа намайг оруулаач дээ, хайрт минь. Би арай гэж амьд эргэж ирлээ. Хурдлаарай, тэд нар намайг барьчихаж магадгүй гэж хэллээ. Хулан зомбинуудаас нилээн хол зогсчээ. Тулгаа түүнийг мөн эсэхийг ялгаж ядан гуйван зогсохдоо нээрээ эргээд ирчихэж гэж баярлах ч шиг боллоо. Хулангийн хувцас хунар нь урагдаж, салбайсан даашинз өмсчихсөн,доогуураа хөл нүцгэн харагдана. –Одоохон Хулан минь, би чамайг оруулнаа. Ямар их аз завшаан бэ? Би хашааг даваад чамайг өргөж оруулах болно гэж хэлэхчээн болоод хашаанаас зүүгдэн давах гэж хичээсэн боловч биеэ дийлэлгүй эргэн өнхөрч унав. Дахин хэд хэд оролдсон боловч бас л чадсангүй эргэн ойчив. Тэр унаад босох гэтэл газар дайвалзан хөдлөх шиг болж, тэнцвэрээ олж чадахгүй байлаа. Хэсэг 4 хөллөж байж байгаад хартал Хулангийн зогсож байсан газар хоосон байв. –Хулаан Хулаан гэж хэсэг орилж байгаад хартал Хулан бүр цаана ганцаархнаа уйлчихсан зогсож байгаа харагдав. Түүн рүү 3,4 зомби дөхөх ажээ. Энэ үед Тулгаа сандран,-Хулаан тэсч байгаарай, би буу авчихаад ирье хэмээн эргэн гэрийн зүг алхлаа.Тэр шатаар дээш өгсөн гэртээ орж, цагдаагаас олсон гар буугаа аван эргэн гарлаа. Эргээд гарч ирэхдээ гадаах байдлыг ажиглавал аль хэдийнэ шөнө болж, сар тэнгэрт гарчээ. Хуланг хайн хашааны наагуур нааш цааш зөндөө явсан боловч газрын гаваар орсон юм шиг л алга болсон байв. Тэр хашааны үүдэнд эгнүүлэн тавьсан машинуудыг холдуулъя гэж бодон эхний машинд суусан боловч түлхүүр нь байхгүй байсан тул холдуулж чадсангүй. Тэр эхэр татан уйлж –Хулаан гэж дуудан, газарт унан эргэж босох гэж хичээсэн ч тэнцвэрээ олохгүй эргэж унасаар байлаа. Түүнийг хөндлөнгөөс харвал хөлд орох гэж оролдож байгаа жаахан хүү шиг л байв. Тэр газарт хэвтэн нүдээ анин хэсэг байв. Хэдий хэрийн хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Нүдээ нээн харвал хашааны завсраар Хулан гараараа түүний нүүрийг илбэн, -Тулгаа сайхан залуу минь босоод ирээч дээ. Чамтайгаа уулзахыг ямар их хүсч байсныг мэддэг ч болоосой. Арай гэж ингэж уулзаж байхад чи ингээд л газар хэвтэж байдаг. Хамгийн анх яаж танилцсанаа санаж байна уу. Бид 2 нэг сургууль гэдгээ мэдэхгүй, дандаа автобусны буудал дээр тааралддаг байж билээ. Нэг удаа чи автобусны мөнгөгүй кондукторт чимхүүлээд загнуулан зогсож байхад чинь би өрөвдсөндөө өмнөөс чинь тасалбар авч өгч байсан. Чи автобуснаас буучихаад надад баярлалаа гээд 2-лаа нэрээ мэдэлцээд, дараа нь нэг сургуульд сурдгаа мэдэж аваад инээлдэж байсан. Дараа нь чи зарим хичээл дээр минь тусалж, би олон шалгалтандаа чиний ачаар тэнцэж байж билээ. Чамайг осолд орсны дараа би бурханаас амьд үлдээгээсэй гэж зөндөө залбирч гуйсан. Тэрний ач тус ч байсан байж магадгүй чи ухаан орсон. Чамд хэлээгүй хотоос явсандаа би өөртөө одоо хүртэл харамсдаг. Тийм ч учраас би чам руу тэр холоос зорьж ирж байхад намайг тоохгүй, гэртээ оруулах ч үгүй юм. Тулгаа түүнийг харан чимээгүй сонссоор л хэвтэв. Хулангийн царай арай л ондоо болсон харагдана. Мөн түүний урт намирсан үс нь байхгүй болж, хамаагүй богинохон үстэй харагдана. Түүн рүү инээмсэглэн дөлгөөхнөөр харах 2 нүд нь нүүрийг нь хүчтэй дэлсэн,  хацрыг нь хумсаараа маажихтай зэрэгцэн хэрцгий догшин болж өөрчлөгдөн Хулан муухай хашгиран, орилж эхлэв.

10. Зуны түүдэг гал

Тулгаагийн ухаан санааа ажмаар эргэж сэргэн нүдээ нээхэд төмөр хашааны завсраар нэгэн эмэгтэй зомби гараа сарвалзуулан түүн рүү хашгиран барьж авах гэж оролдох аж. Нүүрийг ньтэрхүү зомби самардсан нь тэр байжээ. Толгой нь бага зэрэг өвдөн төмөр хашаанаас мөлхөж холдон босох гэж оролдсон ч биеэ дийлэхгүй байлаа. За яахав хэмээн дотроо бодож хэсэг тэнгэр харж хэвтэв. Улаанбаатарын шөнийн тэнгэрт одод хэзээ ч ийм тунгалаг тод гэрэлтэж байсныг энэ насандаа харж явсангүй. Хөдөө л хааяа шөнө тэнгэр рүү харахад ийм сайхан харагддаг байж билээ. Ододын бөөгнөрөл,галактикуудын зам зэргийг бахдан харж хэсэг хэвтэж байхдаа тэр бараг хашааны гаднах зомбинуудыг мартахаа дөхжээ. Гэнэт их чимээ гарч байгаа зүг рүү харвал хашааны үүдэнд тавьсан машинуудыг бөөгнөрсөн асар олон зомбинууд бага багаар хөдөлгөн орох хаалгыг чөлөөлж эхэлж байв. Тэгснээ нэг зомби, дараа нь хоёрдахь, 3 дахь гэхчлэн нэмэгдсээр машинуудын завсраар урсан орж эхлэв. Тулгааг харан эхний зомби шууд л архиран дайран ирэв. Тулгаа энэ үед байдал бишдсэнийг ойлгон, биеэ хүчлэн босоод орцныхоо үүд рүү гуйван гүйв. Хэмжээг нь хэтрүүлсэн учраас Тулгаагийн архи нь гүйцэд гараагүй байжээ. Орцныхоо хаалгаар арай гэж амжиж орон, хаалгаа хаан түгжив. Хаалганы цаана зомбинуудын мөргөх, архирах чимээ улам нэмэгдсээр байлаа. Тэр 3 давхарт гарахад хаалгаа онгорхой орхижээ.Шууд гүйн ороод унтаж байгаа 2-ыг сэрээв. –Босоорой, байдал хэцүүдсэн. Тэд хашаанд минь ороод ирсэн. Нөгөө 2 ч эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй сэрсэн боловч, Тулгаагийн сандарсан царай, байгаа байдлыг харан нөхцөл байдал хэцүүдсэнийг ойлгов. Баяраа хаалга руу гүйж очин, цоожнуудыг давхар түгжин,дотор хаалгаа бас хаав. Цонхоороо доошоо харахад үүдэнд нь багцаагаар 40 зомби,хашааны үүдээр бас төдий тооны зомби цувран орж ирж байв. Тулгаа лаануудыг унтраан,хөшгөө хаав. Сувдаа –Тэд яагаад ороод ирэв ээ Тулгаа гэхэд, Тулгаа –Би харин согтчихоод гадаа Хуланг ирсэн байна гэж төсөөлсөн байна лээ. Их дуу чимээ гаргаснаас болж тэдний анхаарлыг татсан бололтой. Энэ бүгд миний буруу гэв. Баяраа–За яахав. Тэр өнгөрсөн асуудал. Харин одоо тэднийг яаж тараах вэ гэдэг л байна. Тэд орцны үүдийг тийм ч амархан эвдэлж орж ирэхгүй байх. Юу ч гэсэн маргааш өглөө болохыг хүлээе. Тэр хүртэл ямар нэг юм бодож олцгооё гэв. Ийнхүүтэд чимээгүй болцгоон түгшүүрт шөнийг өнгөрүүлэхээр болов. Цаг багцаагаар шөнийн 4 цаг болж байв. Үүр цайтал 1 цагийн хугацаа үлджээ. Харин үүдэнд цугларсан зомбинууд тайвширсангүй. Хаалган дээр галзуурсан юм шиг л багшралдан зогсоо зайгүй толгой биеэрээ мөргөн, хаалганых нь завсраар гараа хийн татахыг оролдох аж. Магадгүй тэд олон хоног шинэ цус амтлаагүй, галзуурах гэж байгаа байх. Тэдний үнэрлэх чадвар ч улам нэмэгдсэн бололтой. Хааяа цонхоор харахад тэдний цонхны зүг хамраа чиглүүлэн үнэртээд хөдөлгөөн нь улам хурдсана.Ингэсээр 30-д минутын дараа орцны хаалга эвдэрч эхлэв. Хаалга гажин нугасаар нь доош нь нугалжээ. Хүн багтах зайтай болонгуут нэг хоёроороо орц руу чихэлдэн орж эхлэв. Орцонд тэдний архирах бархирах дуун улам хүчтэй сонсогдож эхлэнэ.Баяраа тэр 3 чимээгүй байн, анхаарлыг нь татахгүйг хичээн, байдал хаашаа эргэхийг харзнана. Эхний 4 зомби тэдний давхрыг өнгөрөн дээд давхрууд руу явж,бага ч гэсэн санааг нь амраав. Харин 5 дахь зомби тэдний хаалга хавьцаа шиншлэн ямар нэгэн сэжиг авсан бололтой, явахгүй л байлаа. Түүн дээр дахин нэг зомби ирж, хаалганы цаанаас тэмтрэн, зогссоор л байлаа. Гэнэт нэг нь уурлан хүчтэйгээр хаалгыг цохин, мөргөж эхлэв. Тэдний үнэрийг авсан бололтой. Хаалган дээр нь 3 зомби ирэн тэдний цохих нүдэх чимээ тэсэхийн аргагүй чангарч эхлэв. Сувдаа айсандаа чихээ даран доошоо нугдайн сууна. Баяраа гэнэт босон жижиг өрөөнд байсан  20 литрийн канистртай бензинийг аван цонхыг томоор онгойлгон, орцны үүдэнд бөөгнөрсөн зомбинуудын дээрээс цацажэхэллээ. Асгаж дуусаад асаагуураа асаан дээрээс нь шидэж орхилоо. Доор байсан зомбинууд том түүдэг шиг шатаж эхэллээ. Гэхдээ тэд юу ч болоогүй юм шиг зогсоцгоон орцны хаалгаар орох гэж оролдсоор байлаа. Бүтэн 10 минутын турш шатсаны эцэст эхнээсээ газарт унан босч ирэхгүй болж эхэллээ. Түлэгдсэн,шарагдсан хүний махны үнэр нээлттэй цонхоор хамар сэтлэх гэж байгаа юм шиг үнэртэж, өрөөн дотор байж суухын аргагүй болов. Тэр 3 бүх өрөөнийхөө цонхыг нээн нэвт салхилуулан, өглөөний сэрүүн агаарыг гэртээ оруулан, муухай үнэрийгдарахыг хичээнэ. Үүдэнд байсан зомбинууд доор гарч байгаа чимээнээр хаалгыг нь балбахаа больж буцаж гарсан бололтой, чимээгүй болжээ. Шатсан хүүрнүүдийг тоолоход хориод зомби үүдэнд нь овоорон хөдөлгөөнгүй хэвтэцгээн, бусад нь байрнуудын зогсоол, бусад орцнуудаар нэг таржээ. Аюул ойрхон ирсэн боловч,одоохондоо хэсэг амсхийх боломжтой болжээ. Орцонд нь гэхдээ хэдэн зомби байгаа бололтой, дуу нь хааяахан цуурайтна. Тулгаа цонхоор гөлийчихсөн, гуниглан харж зогсоно. Түүний тэнэглэлээс болж, тэр хамт байгаа хүмүүсээ аюулд өртүүлснээ ухааран зогсоно. Тэд хоорондоо үг дуу сольсонгүй, нар нэгэнт мандсаны дараа гэрээс гарч орцон доторхийг цэвэрлэж, аюулгүй болгохоор шийдлээ. Тулгаа Баяраа 2 зэвсгээ аван эхлээд дурангаар харахад хаалганы цаана хэн нэгэн байсангүй.Хаалгыг аяархан онгойлгон орцонд гарч ирэхэд дээд давхруудад 2, доор давхруудад 5 зомби байсныг 2-лаа нэг нэгээр нь хороон дуусгав. Харин орцны хаалгаар гарах боломжгүй болжээ. Цаанаас нь хаалгыг шатсан зомбинуудын хүүр даран, гарах ямарч бололцоо байсангүй. Зуны эхний сар эхэлсэн болохоор үд дунд гэхэд нар дээрээс халуунаар төөнөн, махны муудсан, өмхийрсөн үнэр үнэртэж эхлэв. Тэдэнд ийм нөхцөл байдалд юм идэх ч сонирхол төрөхгүй байлаа. –Яах вэ гэж Баярааг асуухад,Тулгаа –Ар талын цонхоор олсоор бууж гадна талаас нь цэвэрлэе гэснийг бүгд дэмжив. Харин буух үедээ үлдсэн зомбинуудын анхаарлыг татаж болохгүй. Ирснийг нь чимээ гаргалгүй устгая гэж тохиров. Тэд гэрт байсан бөх даавуу хөшиг зэргийг хооронд нь давхарлан найдвартай зангидаж хооронд нь холбов. Эхлээд доош унжуулсан олсоороо Тулгаа буулаа. Түүний араас Баяраа, тэгээд хамгийн сүүлд Сувдаа буужээ. Тэд байрыг тойрон урд талыг сэмээрхэн харахад ойролцоогоор 50-дзомби энд тэнд таржээ. Хэрэв нэгэн зэрэг дайрвал тэдний хүч хүрэхгүй нь тодорхой. Тиймээс яах ийхээ дахин ярилцав. Эхлээд үүдэн дэх машинуудыг зайлуулан, жипээ асаан хөгжмийг нь чангаар дуугаргаж, тэднийг хорооллоос холдуулах хэрэгтэй ингэсний дараа хаалган дээр дахин бэхлэлт хийж, хорооллыг аюулгүй болгох хэрэгтэй гэж ярьцгаалаа. Тэд хэн юу хийхээ ярьцгаасны эцэст,Тулгаа , Сувдаа 2 үүдний 2  машиныг зайлуулах, энэ үед Баяраа жипийг асаан зомбинуудыг дагуулан хол аваачихаар тохирчээ. Тэд гурван биенээ өөд өөдөөсөө хараад, бие биедээ амжилт хүсэн,хөдлөхөөр босцгоолоо.  

11. Цэвэрлэгээ

Тулгаа эгчтэйгээ цуг үүдэнд тавьсан машинууд руу сэмээрхэн очиж хаалганаас холдууллаа. Баяраа харин жипээ асаан хөгжмийг нь чангаар дуугаргахад хашаан дотор байсан бүх зомбинуудын анхаарлыг татжээ. Түүн рүү эхнээсээ ирэн машиных нь гаднаас цонхыг нь цохиж эхлэх үед хурдыг нь аажуухан нэмэн араасаа сүрэг зомби дагуулан хашаанаас гарлаа. Хашаан дотор тав зургаан зомби л үлдсэн харагдана. Машиныг нилээн холдсон хойно эгч дүү хоёр хашааны том хаалгыг хаан наад талаас нь машинуудаар орох боломжгүй болгож тавьлаа. Үлдсэн зомбинуудыг ч алж дуусгав. Харин одоо тэдний өмнө орцны үүдээ цэвэрлэх бэрх даваа үлджээ. Ямар ч байсан гэр рүүгээ орох боломжтой болгон орцны үүдийг нээлттэй болголоо. Харин орцны хаалга дахин ашиглах боломжгүй болж эвдэрчээ. Харин Баяраа энэ үед гэрээсээ арваад км холджээ. Эндээс арай л буцаж болохгүй байлаа. Буцаад явбал тэд хойноос нь дагаад ирж магадгүй. Зам зуурт түүний машин дээр нэмэгдээд хэд дахин их зомби ирсэн нь харин асуудал болж магадгүй байлаа. Одоо хойноос нь хэдэн зуун зомби дагажээ. Баяраа юу ч гэсэн чигээрээ яваад байхаас арга байсангүй. Эргэж явсан ч гэсэн маш хол явж байгаад буцаж хурдлах нь л тэд нараас салах ганц боломж болжээ. Нөхцөл байдалдаа шинжилгээ хийхэд банкин дахь түлш нь 1/3-рээ заажээ.Автомат буунд нь 30 сумтай дайз бүтнээрээ, мөн нэмэлт нэг дайз өөрт нь яваа.Ангийн хутга бүсэнд нь зүүлттэй бий. Энэ бүхэн түүнд хангалтгүй байлаа. Ингэж аюулд орох байсныг тэр дутуу тооцоолжээ. Тэр явсаар байгаад яармагийн гүүрийг давж, Мишээл экспо-гийн хавьд ирлээ. Мишээл рүү эргэн, зогсоол дээр нь зомбинуудыг хүлээн хэсэг зогслоо. –Муусайн новшнуудаа наашир, хүрээд ирээ хэмээн үглэнэ. Түүний хүлээсэн нь талаар болсонгүй, төв замаас хойноос нь тоолохын аргагүй олон зуун зомби орж ирлээ. Энэ үед машинаас нь чангаар хип хоп дуу сонсогдсоор л байв. Баяраа шууд дайраад гарна гэж бодсон боловч зомбинуудыг хараад дайрч гарч хүчрэхгүйг мэдлээ.Тэр чигээрээ асар хурдтай явлаа гэхэд цонхыг нь хагалан тэд ороод ирнэ. Тэгвэл бүх зүйл дуусна. Юу ч гэсэн Мишээлийн барилгыг тойруулъя гэж шийдэн хөгжмөө хамгийн чанга дээр нь тавин барилгын урдхэсэг рүү хөдлөхөд хойноос нь тэд дагасаар ойртож ирлээ. Ойртож ирэх үед нь барилгын урдуур нар буруу тойроод явтал өмнө нь бас нилээн олон зомби зогсож таарлаа. Барилгын яг тэг дунд нь яах учраа олохгүй хэсэг зогсож байгаад хартал Мишээлийн зүүн тийшээ харсан том хаалга онгорхой харагдлаа. Түүнд сонголт үлдсэнгүй, барилга руу орж азаа үзэхээр шийдэн автоматаа аван машинаас буун мөлхөх нь холгүй барилга руу орлоо. Түүний аз таарвал барилгыг нэвтлэн нөгөө талаар нь гарахад зомбинууд байхгүй байх ёстой. Эзэнгүй хаягдсан барилга дотор зарах гэж байсан тавилганууд тоосондоо дарагдан тасгууд дотроо цэгцтэй байрлана. Баярааг барилга руу орон дунд нь орсон явж байхад хойноос нь хэдэн зомби харсан бололтой дагаж орон араатных шиг дуу хоолой нь заал танхимаар нэг цуурайтаж эхэллээ. Тасгуудыг сүлжин гүйсээр нөгөө талд ирэхэд хаалга нь хаалттай байж таарав. Дахин өөр хаалга хайн гүйж байх зуур барилга дотор зомбинууд энэ тэрүүгээр таржээ. Өмнө нь тааралдах ганц нэг зомбиг бууныхаа бөгсөөр цохиж унаган замаасаа холдуулж гүйсээр л байлаа. Баяраа гүйх замдаа –Би та нарын хоол болох болоогүй л дээ, өнөөдөр л биш. Энд би үхэхгүй. Хангалттай олон жил амьдарна хэмээн үглэнгээ гүйсээр байтал бүр амьсгааджээ. Бас нэг хаалга тааралдтал бас л цоожтой байлаа. Өөр арга байхгүй учраас буугаа шилэн хаалгаруу чиглүүлэн 2  удаа буудахад хаалганы шил үйрэн унав. Хагарсан шилний завсраар гадагшаа гарахад харин зомбинууд байсангүй. Төв зам руу хурдан хэмнэлээр амьсгаагаа даран алхлаа. Эргэн эргэн харсаар алхсаар л явахад хойноос нь зомбинууд дагахгүй байлаа. Зам дээр гараад харин гэр рүүгээ явах уу, хотын төв рүү явах уу гэдгээ шийдэж чадахгүй хэсэг эргэлзэж зогсов. Гэр рүүгээ явна гэхлээр явган явахад арай хол тэгээд ч замд нь зомбинууд тааралдвал аюултай, хотын төв рүү явахад юу хүлээж байгааг мэдэхгүй,гэхдээ машин олдох магадлалтай юм даа гэж бодон гэрийнхээ эсрэг чигт явав.Эзэнгүй хотын гудамжаар явахад эль хуль чимээгүй байдал, хаягдсан машинууд,гудамжинд хааяахан тааралдах цогцоснууд түүний сэтгэлийг тавгүйтүүлнэ.Баяраагийн хувьд хоёр дахь удаагаа ингэж ганцаараа хотын гудмаар алхаж байв.Урьд нь гэр рүүгээ чиглэн бас ганцаараа алхаж байхдаа хэдийгээр бурханд итгэдэггүй ч гэсэн эхнэр хүүхдүүдийг нь амьд байлгаж өгөхийг бурханаас залбиранчин сэтгэлээсээ гуйж явсан үеэ бодлоо. Тэр үед явган явсаар ядарч үхэх гэж байгаа хүн гэрийнхээ хаалгыг түлхүүрээрээ онгойлгон босгоороо алхахад,коридорын шалан дээр маш их цус асгарсан байсан. Аажуухан унтлагын өрөө рүү шагайхад түүний аминаасаа илүү хайртай охин хүү хоёр нь орон дээрээ унтаж байсан чигтээ цусандаа хутгалдан амьсгалахгүй хөрчихсөн хэвтэж байгаа харагдахад Баяраа чангаар орилон уйлж, тэднийгээ тэврэн авах үед нөгөө өрөөнөөс архирах чимээ гарч, том өрөө рүү хагас ухаанаа алдчихсан гүйж ороход өөдөөс нь эхнэр нь зомби болчихсон дайрч үзэгдсэн. Үүнээс хойшхи хэсэг хугацааг Баяраа санадаггүй байлаа. Нэг л мэдэхэд тэр хана налан баруун гартаа цус болсон хутгаа барьчихсан уйлан сууж байсан. Тэгэхэд л Баяраа бурхан гэж байдаггүйг мэдэн, түүнийг харааж зүхэж эхэлсэн. Тухайн үедээ Баяраад цаашид амьдраад байх утгагүй санагдан нэг удаа бууныхаа хоолойг ам руугаа чиглүүлэн гохыг нь дарах тун дөхөж билээ. Харин тэр үед охиных нь хоолой сонсогдох шиг болж, хэдийгээр өмнөх өдөр нь тэр гурвыгаа оршуулсан байсан боловч зүрх сэтгэлд нь үргэлж хамт байх юм шиг санагдан, тэд нарынхаа төлөө энэ бүхний эцсийг үзэхээр зориг шулуудан цаашид амьдрахаар шийджээ. Дараахан нь харин Тулгаа Сувдаа хоёртой таарснаар сэтгэл санаа нь бага ч гэсэн тайвширч, урьдын өөртөө итгэлтэй, зоримог эр хүн болж хувирсан. Баяраа ийнхүү урьдын гашуун дурсамжаа бодон явж байтал замд нь хаалга нь онгорхой машин тааралдав. Жолооч нь суудлаасаа хажуу тийшээ зам руу унжин үхээд удсан шинжтэй байлаа. Жолоочийг мөрнөөс нь татан чирж холдуулан суудал дээр суухад түлхүүр нь зоолттой үлджээ. Суудал дээр суун түлхүүрийг эргүүлэхэд машины зай цэнэгтэй байлаа. Харин асаах гэхэд машин ассангүй. Хэд хэд эргүүлсэн боловч асах шинжгүй байлаа. Энэ үед түүний хажуу талын цонхоор нэгэн зомби орилон түүн рүү муухай хашгирав. Баяраа цочсондоо хажуу талын суудал руу налан унаж, тэр дороо босон цонхыг нь хаан, хаалгаа дотроос нь түгжиж авлаа. Арын суудал руугаа шилжин эсрэг талын хаалгаар гарах гэсэн боловч нөгөө талаас нь мөн хоёр зомби хүрээд ирчихсэн цонхыг нь балбаж эхлэв. Тэднийг буудах гэснээ эргэн тойрныг хартал хаанаасаа ч гараад ирсэн юм хориод зомби дөхөн ирж байлаа.Буудах гэхлээр сумнуудаа гамнах хэрэгтэй санагдан байдлыг харзнахаар шийдэв. Юу ч гэсэн хэсэг хүлээе. Гарах гарц олдож л таараа гэж дотроо бодов.

12. Эргэж ирсэн нь

Тулгаа эгчтэйгээ хамжин орцон доторх цогцоснуудыг гаргаж, янзлав. Харин гадаах цогцоснуудыг өдөржингөө нэг нэгээр нь ачаатай жипэн дээр тавин хашааны булан руу зөөсөн боловч орой хүртэл талыг нь л дөнгөж цэвэрлэв. Бензин асгаж шатаасан учраас цогцоснууд нэлэнхүйдээ харлан гар хүрэх төдийд л арьс мах нь яснаасаа мултран унах ньтөвөгтэй бөгөөд заваан байлаа. Нар жарган бүрэнхий болоход тэр хоёр маш их ядарч маргааш нь үргэлжлүүлэхээр болон амрахаар шийдэв. Харин Баяраа ирэхгүй л байлаа. Түүнд санаа зовж байсан боловч ямар нэгэн зүйл болсныг мэдэцгээжээ.Өнөөдөр биш гэхэд маргааш хүрээд ирнэ байх гэж өөрсдийгөө тайвшруулцгаана. Цонхоор харахад хорооллын гадна цугларах зомбинууд харьцангуй цөөрчээ. Гэртээ орж ирэн юм идэцгээн хэсэг амсхийхэд Сувдаа –Чи талийгч ахтайгаа цуг хотод анх ирсэн үеэ санаж байна уу? Би та хоёроос хэдэн сарын өмнө ирсэн байсан учраас бас ч гэж хотод дасчихсан байсан. Тэгтэл чи жаахан хүүхэд байсан болохоор ч тэр үү, юм болгон сонин байсан юм шиг байна лээ. Ахад чинь ч бас эвгүй байсан бололтой.Машин замаар хөндлөн гарахын тулд та хоёртой цуг гурван удаа ногоон гэрэл асч,унтарсны дараа арай гэж зам гарч билээ гэж инээгээд, -Ах чинь сэргэлэн хүн байсан. Хэрэв бид нартай цуг байсан бол их тус болох байсан даа. Даанч дэндүү залуугаараа энэ ертөнцөөс яваад өгчих юм хэмээн шүүрс алдав. Тулгаа –Тиймээ, бич бас ахыг санаж байна. Хотод ирээд удаагүй байхад том хүүхдүүд дээрэлхэж зодох гэхэд ах минь мөн ч олон удаа намайг өмөөрч зодолдож, зодуулдаг байжээ гэхэд,Сувдаа – Ах чинь энэ бүх гай нөмрөхийг урьдчилан харсан юм шиг санагддаг.Хятадад өвчин дэлгэрсэн тухай анх мэдээлэх үеэс л ажиллуулж байсан жижиг дэлгүүрийнхээ хамаг барааг авчраад нэг өрөөндөө хураагаад эхэлсэн. Би тэгэхэд нь шоолж байсныгаа бодохлоор одоо ичдэг юм. Уг нь чамайг эмнэлгээс авчихаад машиндаа хангалттай бензин хийгээд Ховд руу аав ээж рүүгээ явна гэж их ярьдаг байсан. Зам хол, хэцүүг чи ямар мэдэхгүй биш. Тэр аялалд л бэлдэж байсан юм даа хөөрхий минь. Тулгаа –Хоёулаа одоо ч явсан болно шүү дээ Баяраа ахыг ятгаж байгаад. Ингэхд Баяраа ах зүгээр л байдаг байгаа даа аль өдөр л гарсан. Одоо хүртэл байхгүй гэхэд Сувдаа –Би Баяраа шиг өөртөө итгэлтэй, тийм зоригтой хүнтэй урьд нь таарч байгаагүй. Тийм болохоор түүнийг зүгээр гэж бодож байнаа.Маргааш гэхэд хүрээд ирчих л байх. Сониноос эгч нь хагас жилийн өмнөөс найз залуутай байсныг чи мэднэ дээ. Тэр хотод өвчин дэлгэрэхээс өмнө намайг хаясан юм. Надад ярихдаа өөр хүүхэнд учиргүй татагдаад тэрэнтэйгээ байхгүй бол амьдрал нь утгагүй санагдаж эхэлсэн юм байхаа. Тэгсэн чинь өвчин хотод тархсаны дараа найзаас нь сонсоход нөгөө хүүхэнтэйгээ унтаж байхад нь зочид буудлынх нь өрөөний хаалгаар халдвар авсан хүн орж ирээд тэр хоёрыг барьчихсан юм гэсэн.Анх цагдаа нарыг очиход садист алуурчин хосуудыг тамлаж алсан юм шиг байна гэж эндүүрсэн гэнэ лээ. Өрөөний хана, орны цагаан хэрэгсэл хүн харахын аргагүй  цусны улаан эрээн өнгөтэй болоод шинжээч нар хүртэл удаан ажиллаж чадахгүй буцаж гарч орж байж дуусгасан гэж найз нь хэлсэн.Найз нь яагаад тэгж сайн мэдээд байна гэхлээр анх очсон түргэний эмч хүүхний найз залуу байсан болохоор тэр юм байна лээ гэж Сувдаа ярина. Тулгаа эгчийнхээ яриаг сонсон хэвтэнгээ өөр юм давхар бодон Ховд руу дараа жил хүртэл явахгүй байхаар шийдлээ. Гол нь Хулан хотод эргэж ирлээ гэхэд энд ирэх байх гэж найдаж байлаа. Хулангийн хамаатан саднууд ихэвчлэн Дарханд амьдардаг учраас хотод таних хүн цөөн, ирлээ гэхэд түүнийг л зорьж ирэх байв. Энэ тэрийг бодсоор байтал унтаж орхисон байлаа. Харин шөнө дундын үед тэнгэр дуугарах чимээгээр сэрэхэд гадаа аадар бороо асгарч байлаа.Он гарснаас хойш ингэж их хэмжээгээр бороо ороогүй байжээ. Цонхон дээр очин харахад гадаах бохирдсон ертөнцийг байгал дэлхий угаах гэж чадлаараа хичээх мэт тэнгэрээс аадар бороо улам ширүүсэн орж эхэллээ. Хашааны зарим газарт шалбааг тогтон түүн дээр нь үхэгсэд доошоо харан хэвтэж байгаа харагдана. Яагаад ч юм тэднийг хараад Тулгаад харамсах сэтгэл төрөв. Хүмүүс эртнээс ямарваа нэгэн эдгэрэхгүй өвчин гарч ирэхэд тухайн өвчнийг анагаах эм тариа, арга зам бодож олон эдгээчихдэг байсан. Харин энэ өвчин шиг ийм аюултай, хүнд сорилттой тулгарч байгаагүй байх. Урьд нь дундад зууны үед гарсан тахал европын хүн амын талынх нь амийг авч одсон гэдэг. Харин энэ удаад дэлхийн хүн амын хэдэн хувийг авч одсон нь оньсого шиг байлаа. Магадгүй зарим оронд дэлгэрээгүй ч байж болох юм. Гэхдээ тийм байх бололцоо тун бага. Хятадад дэлгэрнэ гэдэг ази тивийг тэр аяар нь бүрхэнэ гэсэн үг, харин дараа нь европ тивд амархан дэлгэрнэ. Магадгүй африкт ч бас дэлгэрсэн байх гэж бодсоор зогслоо. Энэ үед харин анхаарлыг нь машины гэрэл сарниулав. Нисэх чиглэлээс нилээн хурдтайгаар жип бололтой нэгэн машин асгаран орох бороог зүсэн, газарт тогтсон шалбааг тогтоол уснуудыг хажуу тийш нь цацаргасаар давхиж ирэн хашааны үүдэнд нь тулан зогсов. Машинаас хэн нэгэн гарч ирсэнгүй, юуг ч юм хүлээн зогсоно. Тулгаа түүнийг харан эгчийгээ сэрээн гадаа нэг машин иржээ гэж хэлэв. Тэд цонхоор харахад машин холын гэрлээ асаасан бололтой хурц гэрэл тусган, хөдөлгүүрээ унтраажээ. Тулгаа гар буугаа барьсаар гадаа гаран машин руу чиглэн алхав. Эгч нь харин цонхоороо сэтгэл түгшин, араас нь харсаар үлдэв. Орцноосоо гаран машин руу чиглэн явж байхдаа Баяраа ах байгаасай гэж дотроо бодсоор машин руу дөхнө. Бороо асгарах шиг л орж байлаа. Хормын дотор л түүний хамаг хувцас нэвт норжээ. Түрүүхэн дулаахан гэрт унтаж байсан болохоор бие нь хүйтэн бороонд дагжин чичрэнэ. Тэр хашааны үүдэнд тулж ирэн гар буугаа машин руу чиглүүлэн, -Хэн бэ, гараад ир гэж хашгирав.Өөдөөс нь хурц гэрэл тусгасан учраас машин доторх хүн сайн харагдахгүй байлаа.Машины урд талын хаалга аажуухнаар онгойн дотроос нь нэгэн хүн бууж ирэн машиныхаа урд ирж зогсов. Хурц гэрлүүдийн завсраар тэр хүний царай нь харагдахгүй байв. Биеийн ерөнхий галбираас нь харахад эмэгтэй хүн бололтой. Мөн үсээ боож, саравчтай малгай өмсчээ. Баруун ташаандаа гар буу зүүсэн харагдана.Тэр эмэгтэй өөдөөс нь харж зогссоноо –Тулгаа хайрт минь гэж дуудах агшинд,Тулгаа түүнийг Хулан байна гэж шууд танив. Буугаа бушуухан буулган ардаа зүүгээд ухасхийн хашааны завсраар гараа цухуйлган –Хулан минь чи ирчихлээ гэжүү дээ гэсээр тэврэн авав. Тэд хоёулаа хязгааргүй их баярлаж, хашааны завсраар уруулаа үнсэлцүүлэн хэдэн хором болов. Хулангийнхаа нүүрийг илбэн цээжиндээнаан хэсэг зогсож байгаад санаа нь амарсан бололтой, -Хонгор минь наанаа удаан зогсож болохгүй, аюултай. Би чамайг дотор оруулъя хэмээгээд явган хүний торон хаалгыг онгойлгож өгөв. Хулан –Одоохон гээд машин руугаа буцаж очин гэрлээ унтрааж, дотроос нь цүнхтэй зүйлийг аван машинаа цоожлоод эргээд ирэв. Тэд хамтдаа тэврэлдсээр гэр рүүгээ орох үедээ цонхоор харан зогсох Сувдаа руу Хулан гараа даллахад өөдөөс нь Сувдаа бас баярлан гараа даллаж байлаа.

13. Олуулаа

Маргааш өглөө нь нар мандсаны дараа борооны дараах чийг үнэртэн, амьдрал цоо шинээр эхэлж байгаа юм шиг л Тулгаад санагдаж байв. Түүний хажууд Хулан нь амгалан гэгч нь нойрсон үснийх нь үнэр тааламжтайгаар ханхийх аж. Энэ л үед Тулгаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн шиг өөрт нь санагдаж байлаа. Хувцсаа өмсөн гадагш гарахад Хулангийн унаж ирсэн машин урд хэсгээрээ хонхойж ямар нэг зүйл хүчтэй мөргөсөн шинжтэй байв. Түүний хойноос Хулан гарч ирэн хойноос нь тэврэн зогсов. –Чамайг ямар их санав аа энэ хэдэн сард гээд санаа алдан, -Аав ээж хоёр маань амьд үлдэж чадаагүй ээ. Сэлэнгэд ч бас тэд адилхан хаа сайгүй л байлаа. Бид уг нь аймгийн төвөөс нилээн зайтай хөдөө хээр жижгэвтэр модон байшинд боломжийн л амьдарч байсан. Тахиа, гахай гээд жижигхэн боловч бид гурвын хэрэгцээг хангахаар аж ахуйтай. Харин нэг сарын өмнө шөнө унтаж байхад гадаа их чимээ гарч гахайны байранд ямар нэгэн амьтан орсон бололтой шуугиан гарахад нь аав ээж хоёр маань шалгах гэж гараад тэд нарт бариулж үхсэн. Уг нь гурван зомби байсны нэг нь л гахайны байранд орсон байсныг тэр хоёр мэдээгүй юм байна лээ. Гахайны байранд байсан нэгийг буудах үед тэр хоёрын араас дайрсан. Би ээжийнхээ хашгирах чимээнээр гар буугаа барин гарахад ээж аав хоёрын маань хүзүүнээс нэг нэгээрээ хазан идэж байсан. Би тэднийг буудаж дуусгасан. Үнэхээр харамсалтай юм болсон. Нүдэн дээр минь аав ээжийн минь амиа алдаж байгаа тэр дүр зураг одоо ч надад мартагдаагүй л байна. Би ганцаараа хэсэг амьдарсан. Яах учраа олохгүй байсан юм. Харин нэг л өдөр чамайг бодсоор зөн совиндоо татагдан хот руу хүрээд ирлээ. Замд Дарханд бага зэрэг саатсан. Хотын дундуур зомбинууд зам таглаад өөдөөс минь хүрээд ирсэн. Энэ үед би шууд хаазаа нэмэн мөргөж дайрсаар гарсан даа. Тэд тийм их биш болохоор би нэвтэлж гарч чадсан байх. Ингэхэд зөн совин маань зөв байсанд би одоо л итгэж байна гэж аажуухан ярина. Тулгаа эргэж харан Хулангийн үсийг энхрийлэн илнэ. Харин энэ үед жижиг тэрэг замаар хурдалсаар хашааных нь гадаа зогсон дотроос нь Баяраа хөгжилтэй нь аргагүй үсрэн бууж, -Залуу хосууд яасан романтик байнаа. Тулгаа найз охиноо танилцуулаач гэв. Баяраатай цуг танихгүй нэгэн дунд эргэм насны эрэгтэй, бас насаар Хулантай ойролцоо нэг охин бууж ирэв. Тулгаа –Өө Баяраа ах. Та чинь гэртээ ирж хонохгүй хаагуур л яваад байна даа. Сайн байцгаана уу хэмээн танихгүй хүмүүстэй мэндлэв. Баяраа –Та нарт ярих сонин  ихтэй. Би нэг эвдэрхий машинд суучихаад зомбинуудад бүслэгдэн гарч чадахгүй байсан үед энэ сайхан сэтгэлт аав охин хоёр миний амийг аварсан юм. Өчигдөр эдний гэрт хоносон. Сувдаа та хоёрын тухай яриад хамт байцгаах санал тавихад энэ хоёр зөвшөөрөөд бид хүрээд ирлээ. Ер нь бол нүүгээд ирсэн гэхэд болно. Багажинд бага сага юм байгаа гэв. Тэд цугтаа гэр рүү орцгоон бүгдээрээ хоорондоо танилцан инээдэм ханиадам болж, хоол унд идэцгээн цагийг хөгжилтэй гэгч нь өнгөрөөв. Аав охин хоёрын нэрийг Итгэл, Болороо гэдгийг мэдэж авцгаав. Тэр хоёр 120 мянгатад гэртээ амьдарч байж. Харин Баярааг ганцаараа алхсаар машин руу орон асааж чадалгүй, зомбинуудад бүслэгдэхийг хараад аав охин хоёр туслахаар шийдэн зомбинуудын анхаарлыг өөр тийш нь татан тэр хоорондуур Баяраа машинаасаа бууж амжсан байж. Тэдний гэрт орон нэг хоночихоод хамт байх санал тавин ирчихээд байгаа нь энэ юмсанжээ. Итгэлийн хувьд насаараа цахилгаанчин хийсэн, гаднаасаа харахад энгийн л нэгэн хээгүй хүн байлаа. Харин охин нь Тулгаа Хулан хоёроос нэг насаар эгч, дөнгөж ажилд ороод л байсан аж. Тэд бүгдээрээ цаашдаа яаж амьдрах тухайгаа хэлэлцэн 3 давхрын өөдөөс харсан байранд аав охин хоёр амьдрахаар боллоо. Орцны үүдэн дэх үхдлүүдийг олны хүчээр хорооллын хашааны буланд аваачин овоолж газар хатсаны дараа хуурай моднууд авчран шатаахаар үлдээв. Тэгэхгүй бол зуны халуунд ялаа батгана шавахаас эхлээд өөр янз бүрийн халдварт өвчин гарч болзошгүй гэж эмээж байлаа. Охидууд нэг өрөөнд орон хүүхнүүдийн яриа өрнүүлэн хааяахан тас тас хийн хөхрөлдөх нь сонсогдоно. Харин эрчүүд ойр зуурын юм ярьцгааж байлаа. Итгэл – Ингэхэд энэ чигээрээ бид нар ингээд амьдраад байх хэрэг үү? Охин бид хоёр бол төр засгаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаа гэж найдсаар өдий хүрсэн. Магадгүй тэд одоо хотод байхгүй ч өөр газар цугларан улс орноо яаж аврах талаар хэлэлцэж байгаа гэж би бодож байна. Би газар дээр ганц охинтой хүн. Ээж нь охиныг маань төрөх үед нас барсан юм. Охиноо аз жаргалтай амьдрахыг харвал миний энэ насны зорилго бүтлээ гэсэн үг хэмээв. Баяраа – Итгэл ах минь дээ би өчигдөр танд хальт ярьсан шүү дээ. Төр засаг, арми, цагдаа аль аль нь байхгүй болсон. Яагаад гэвэл би дунд нь эцсийг нь хүртэл ажилласан шүү дээ. Тулгаа чи сонсож бай даа. Ерөнхийлөгч нисдэг тэрэгтэй, цөөн хэдэн албаны хүмүүсийн хамт Ми-8 нисдэг тэргэнд суугаад застав руу ниссэн гэж хэлсэн дээ. Харин нэг нууцыг би чамд хэлээгүй юм. Яг тэд нарыг нисэх гэж байх үед ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны  нэг хүн хамгийн сүүлд орсон. Тэгтэл тэр хүний хөлийн булчингаас цус гарч байсан. Одоо бодоод байхад тэр хазуулсан юм шиг байгаан. Би тэр үед яагаад тэрнийг зогсоогоогүй юм бол оо гэж дараа нь олон хоног бодсон. Гэхдээ тухайн үед үнэндээ тэднийг нисгэхийн тулд бид нар хашааны гаднах олон мянган багшралдсан зомбинуудтай байлдаж байсан. Надад ердөө ч тэр хүнийг анхаарах сөхөө гараагүй. Хэрвээ тэр хүн нисдэг тэргэнд орсныхоо дараа хувирсан бол нисдэг тэрэг сүйрсэн гэсэн үг. Ойлгож байна уу. Тэгэхлээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу ерөнхийлөгч байхгүй болсон гэсэн үг. Дараа нь бид нар гараашаас гаргасан хорь гаруй жиптэйгээр, машин бүрт таваас зургаан хүнтэйгээр хашаанаас гарах гэж оролдсон. Хамгийн түрүүнд хуягт машин, бүхээгтэй армийн цэргүүдийг ачсан ачааны машин биднийг хамгаалан гарсан. Тэгэхэд ордны төмөр хашаанаас гараад төд удалгүй ачааны машин цэргүүдтэйгээ цуг онхолдсон. Цэргүүдийн яаж орилж, ийш тийшээ замбараагүй буудан амь тавьцгааж байсныг би маш тод санаж байна. Арын машинууд нь тойрч гарах гээд гарч чадалгүй зогссоноос болж машин машинаараа л хядуулж эхэлсэн. Би хамгийн сүүлийн машинд байсан учраас машинаасаа гараад эсрэг зүгт гүйсэн. Арай сийрэг хэсгээр би хашааг давах үедээ эргэн харахад бүх машинууд дээр зомбинууд язганаж байсан. Тэр машинуудад манай төрийн томчууд, ерөнхий сайд, генералууд сууж байсан юм шүү дээ. Тэгэхээр хаана Итгэл ахын яриад байгаа төр засаг, арми байгаа юм бэ хаана? Хаана ч байхгүй, яагаад гэвэл тэд бүгд одоо нэг газар бас хэн нэгний арьсыг тасар татаад зулгаагаад сууж байгаа байх гэж яриагаа дуусгав. Энэ үед Итгэл ахыг Тулгаа харахад толгойгоо барин шал руу ширтэн таг дуугүй юм бодон суух аж. Баяраа харин цонхоо онгойлгон алсын барааг ширтэн тамхиа баагиулж эхлэв. Харин нөгөө өрөөнд Хулан, Болороо хоёр тас тас хөхрөн жаргалтай нь аргагүй инээлдэхийг Тулгаа сонсоод яагаад ч юм сэтгэл дотор нь байсан ирээдүйн тухай гүн гүнзгий санаа зовнилууд бага ч гэсэн арилан дотор нь онгойв.

14. Ойд

Хэд хоногийн дараа борооны үүл арилан зуны халуун нар шарж эхлэв. 7 сар гарсан учраас шөнөдөө ч бүгчим болж эхэлжээ. Өглөө эртлэн босч Баяраа, Тулгаа, Хулан, Итгэл нар Богд уул руу түлээний модонд явахаар болов. Овоолсон цогцоснуудыг шатаахгүй бол зуны халуун салхи хаанаас салхилж байгаагаас шалтгаалан муудсан өмхий цогцоснуудыг үнэр гэр оронд нь үнэртээд хэцүү байлаа. Тулгаа Хулантай цуг ачаатай жипэндээ сууж, Баяраа Итгэл хоёр өөр нэгэн жиптэй хөдөллөө. Тэднийг машинаа гаргасны дараа орох хаалгыг Сувдаа Болороо хоёр хааж, машинуудаараа хаалгаа хөндлөн таглаж тавив. Болороо харин явган хүний хаалгыг хаан гэр рүүгээ эргэв. Тулгаа машинаа жолоодон ойрхноор нь Нүхтийн зүг хөдлөв. Араас нь Баяраа машинтайгаа дагалаа. Тэд яаралгүй явсаар Нүхт рүү орж уулын мухар руу зам дуустал машинаараа хөдөлцгөөн ойн захад тулган машинуудаа зогсоов. Машинаасаа бууцгаан ой руу орон сүүдэрт нь ороход зуны бүгчим халуун бага ч болов буурч тэдний сэтгэл санаа сэргээд ирэв. Хөрөө сүхнүүдээ гартаа барьцгаан, буутай нэгэн нь ардаа үүрч, зарим нь гар буугаа бүсэндээ зүүжээ. Тэд ойн зах руу ялимгүй орон, нэгэн унасан мод, том мөчир зэргийг чирэхийг нь чирсээр машины хажууд аваачин овоолж эхлэв. Тэр хавийн моднуудыг нилээн цуглуулсан боловч хангалттай их түлээ болсонгүй. Тиймээс ойн гүн рүү бага багаар нэвтэрсээр л байв. Хуурай, үхсэн моднуудыг Итгэл Баяраа нар хөрөөдөж, сүхдэн газар унагаж эхлэв. Унагасан моднуудыг Тулгаа Хулантай хамжин машин руугаа чирнэ. Ингэсээр лавтайяа гурав дөрвөн цаг өнгөрч, тэдний хэн хэн нь их ядарчээ. Түр амсхийх зуур Баяраа Тулгаагаас –Хэр их мод болсон бэ гэхэд, -Арай болоогүй ээ. Нэг машины ачаа арай дүүрэхээргүй л байна гэв. Тэд хэсэг амарсны дараа ажлаа дуусгахаар яаравчилж эхлэв. Тэд ажилласаар хангалттай түлээ бэлдэж ажил нь дуусах дөхөж байлаа. Тулгаа нэг бүдүүн модыг чирэн явж, Хулан арай багахан мод хойноос нь чирэн явж байтал нэг мэдсэн Тулгаагаас нилээн хоцорчээ. Хойноос нь дуудан хашгирах гэтэл тэр амаа ангайн гацаж орхив. Тулгаагийн цээжин бие аажуухнаар холдон модны цаагуур орохтой зэрэгцэн наагуур нь нэг зомби доошоо харчихсан ямар нэгэн амьтан барихаар хичээх мэт тонгойн явж байлаа. Хулан чимээ гаргахгүйг хичээн модны араар орж нуугдав. Ингэхдээ тэр гар буугаа гарган түгжээг нь мултлан буудахад бэлэн зогсоно. Мод налан гар буугаа дээш нь чиглүүлэн хоёр гараараа барин зогсохдоо дотроо “Ийм сайхан ойд хүртэл явж байх гэж дээ” хэмээн бодож зогслоо. Хэсэг хүлээгээд чимээ гарахгүй байхыг бодоход холдчихсон байх гэж таамаглан модны хажуугаар аажуухан толгойгоо гарган харахад эхэндээ юу ч харагдсангүй. Явчихаж гэж бодсоор биеэ бүтнээр нь ил гарган Тулгаагийн хойноос явах гэтэл  гай газар доороос гэгчээр түүний хажуу талын бут хөдлөн гэнэт түрүүчийн зомби өөр рүү нь чиглэн  архирсаар дайрч байгаа нь нүдний буланд үзэгдэв. Түүнийг барьж авахыг оролдсон боловч Хулан гараас нь бултаж газарт унахдаа гар буугаа нилээн хол унагачихжээ. Бууныхаа хойноос мөлхсөн боловч зомби араас нь ухасхийн дөрвөн хөллөөд хөлөөс нь зуурчээ. Хулан энэ үед хашгирч эхлэв. Ой даяар түүний хашгирахыг хэн ч сонсохоор байлаа. Зомбигийн гараас нь мултрахыг хичээн аль байдаг хүчээ гаргасан боловч зомби түүнээс хамаагүй хүчтэй байлаа. Энэ үед Тулгаагийн –Хулаан хаана байнаа хэмээн сандарсан хоолойг сонсоод –Энд байнаа гэж хариу хашгиран дуудах гэтэл амьсгаа хөдөлгөөн нь таарсангүй, олигтой чанга хашгирсангүй. Харин зомби Тулгаагийн хоолойг сонсоод түр зогсон дээшээ болсныг тааруулан түүний гараас нь мултарч чадан гар буундаа хүрч чадлаа. Баруун гараараа гар буугаа аван эргэж харангаа чиглүүлэхэд зомби амаа томоор ангайн шүднүүдээ түүнд зоохоор дайрлаа. Бууны хоолой ам руу нь чиглэгдсэнтэй зэрэгцэн гохыг нь дарахад зомбины ам руу орсон сум шилэн хүзүүг нь нэвтлэн цусыг нь шинэхэн ногоон навчнуудаар цацан хэсэг газрыг цустжээ. Харин зомби түүн дээр үхэтхийн уналаа. Буун дуу ойгоор нэг цуурайтан тархжээ. Энэ үед Тулгаа гүйж ирэн үхсэн зомбиг дээрээс нь татан холдуулангаа –Хулаан зүгээр үү, тэр хаанаас гараад ирэв ээ гэж асуунгаа түүнийг тэвэрч авахад, Хулан –Би зүгээр байнаа. Тэр харин гэнэт гараад ирсэн гэж айсан хоолойгоор хариулна. Итгэл Баяраа нар ч сандралдан гүйлдэж ирэв. –Юу болов оо, буун дуунаар тэд нар цуглаж магадгүй. Одоо хэдүүлээ ажлаа дуусгая гэж шавдуулав. Тэд машин руугаа хүрч очин, цуглуулсан мод түлээгээ яаравчлан ачиж эхлэв. Сүүлийн машин дээр түлээгээ ачин дуусахтай зэрэгцэн тэдний таамагласан үнэн болж ойгоос эхлээд нэг, дараа нь хоёр гэх мэтээр нэмэгдсээр бүхэл сүрэг зомби гараад ирэв. Мөн хотын талаас ч машин замаар булан тойрон хэдэн зомби ирж яваа нь харагдана. Машинууддаа яаравчлан сууж, Тулгаа Хулан хоёр хөдлөх үед зомбинууд хурдаа нэмэн Баяраа Итгэл хоёрын машин дээр эхнээсээ ирчихсэн байлаа. Баяраа Итгэлийг жолоод гээд өөрөө автоматаараа эхний гурвыг толгой руу нь буудан хороов. Итгэл жолоо руугаа гүйх үедээ таарсан нэг зомбиг бүдүүн модоор дэлсэж унаган, түүндээ улайран толгойг нь ахин хэд хэд цохиж байтал зомбигийн нүүр цаашаа чихэгдэн, тархи нь бяцран толгой нь задарчээ. Энэ үед Баяраа –Итгэлээ одоо болно гээд түүнийг машин руу түлхэж оруулан, өөрөө нөгөө талаар нь гүйн суув. Итгэл машиныг асаан хөдөллөө. Тэд хар зам руу гарч иртэл урд нь Тулгаа Хулан хоёр машинтайгаа яахаа мэдэхгүй зогсож байлаа. Тэдний өөдөөс зам таглан хориод зомби ирж явах нь үзэгдэнэ. Итгэл тэдний хажуугаар хурдаа саалгүй явахдаа –Араас дагаарай гэж хэлж амжив. Итгэл урагшаагаа харан хаазаа хассангүй, түүний машинд эхний зомби мөргүүлэн газар унаж дээгүүр нь дугуйгаараа гаран давхихад бага зэрэг машин нь далбилзав. Дараагийн зомбинуудыг мөргөн урагшилсаар явахад зарим нь машины дөрвөн дугуйны завсраар, зарим нь мөргүүлэн замын хажуу руу шидэгдэх аж. Түүний хойноос Тулгаа ч бас ижил хурдтайгаар дайрахыг нь дайрсаар урагшилна. Тэд зомбинуудаас холджээ. Ямартай ч тэд ойд долоон цагийн турш ажилласан байлаа. Харин гэрт нь тэднийг юу хүлээж байсныг хэн ч таасангүй. Зам ойрхон учраас тэд дорхноо л хороолол руугаа ирлээ. Ирээд хаалганы ойролцоо машинаа зогсоон орох гэхэд явган хүний хаалга онгорхой байлаа. Эндээс л тэд ямар нэгэн зүйл буруу байгааг гэнэт ойлгов. Хаалга онгорхой байх ёсгүй, хэрэв онгойсон бол гаднаас хэн нэгэн орсон байж таарна. Тийм бол гэртээ үлдсэн хоёрт аюул тохиодсон гэсэн үг. Бүгд зэвсгээ ил гарган, -Сувдаа, Болороо хэмээн дуудсаар орц руугаа гүйлдэн оров. Тэдний таамагласан үнэн байж орцны хаалгаар дөнгөж ороод эхний давхарт нэгэн ам нь цус нөж болсон зомби зогсож байсныг хамгийн эхэнд гүйж орсон Тулгаа дух руу нь сүхдэн газар унагав. Цааш гурав дугаар давхарт гарахад Тулгаа Сувдаа хоёрын гэрийн хаалга онгорхой байлаа. Тулгаа –Эгчээ гэж хашгирахад хэн ч хариу дуугарсангүй, харин Болороо –Туслаарай гэж хашгирч байгаа нь сонсогдов. Тулгаа гэр рүүгээ хамгийн түрүүнд харайн ороход коридорын шалан дээр хоёр ч зомбинуудын цогцос толгой руугаа буудуулан үхсэн харагдана. Харин цаад өрөөнөөс нэгэн зомби Тулгаа руу дайран түүнтэй барьцалдан авав.

15. Сувдаа

Тулгаа тэр зомбитой барьцалдан газар унах үед араас нь Итгэл орж ирэн зомбиг хөлнөөс нь үүд рүү чирэв. Зомби чирүүлэнгээ олзоо алдсандаа уурлах мэт эргэж харан Итгэл рүү дайрахыг оролдов. Харин Тулгаа энэ үед босч ирэн толгой руу нь сүхээ зоолоо. Зомбины толгойноос нүүр рүү нь цус нь урсаж өмнөх үхсэн зомбинуудын цустай нийлж коридорт багахан хэмжээний шалбааг үүсгэжээ. Зомби ч доошоо үхэтхийн уналаа. Итгэл –Охин минь гэсээр цаад өрөө рүү явахад түгжээтэй хаалгыг онгойлгон Болороо гарч ирээд аавынхаа цээжинд нүүрээ наан уйлж эхлэв. Тулгаа харин эгчийгээ хайн өрөөнүүд дундуур гүйн хамгийн сүүлд жижиг өрөө рүүгээ ороод чангаар  –Эгчээ хэмээн цурхиран уйлж эхлэв. Бүгд тэр өрөө рүү орон үүдэн дээр нь гацаж орхилоо. Жижиг өрөөний шалан дээр биеэ зэрэмдэглүүлсэн Сувдаагийн бие цусан дунд хутгалдан амьсгалахгүй хэвтэх аж. Баруун талд нь Баяраагийн анх уулзаж байхдаа Сувдаад бэлэглэж байсан гар буу хэвтэнэ. Тулгаа эгчийнхээ хөрчихсөн биеийг өвөр дээрээ тавин толгойг нь илэнгээ –Яагаад ийм юм болчих воо гэж гашуудан уйлсаар л байлаа. Бүгд юу хэлэх, хийхээ мэдэхгүй цочирдон зогсоцгооно. Баяраа газарт унасан гар бууг цусан дундаас өргөн авахад цусан дуслууд гарыг нь дамжин газарт дуссаар л байлаа. Сумны дайзыг үзэхэд сум үлдээгүй байв. Коридорт гарч үзэхэд зомбинуудын цээж толгой руу нийт таван сумнууд оножээ. Нийтдээ дөрвөн зомби орж ирсэн. Энэ үед Сувдаа үүдээр орж ирсэн эхний хоёр зомбиг унагасан. Харин үлдсэн хоёрыг унагахад сум хүрэлцээгүй дууссан  болж таарлаа. Хэргийн ганц гэрч болох Болороо юм ярих тэнхэлгүй уйлсаар л зогсоно. Гэхдээ Баяраа нөгөө өрөөнд оруулан түүнийг тайвшруулж байгаад болсон явдлыг бага сага яриулж дөнгөжээ. Болороо ярихдаа хашааны явган хүний хаалганы чагтан түгжээ яагаад мултарсныг мэдэхгүй. Өөрөө том өрөөнд ном уншин сууж байсан. Гэнэт Сувдаагийн хашгирах чимээ гарсан, үүнтэй зэрэгцэн буун дуунууд гэр дотор дуугарч эхэлсэн. Болороо өрөөнийхөө хаалгаар шагайхад Сувдаа –Миний дүү хаалгаа хаагаад түгж гэхэд Болороо хаалгаа түгжжээ. Түүнд угаасаа зэвсэг ч байсангүй. Бас айсандаа болоод гарч чадаагүй ажээ. Харин Сувдаа хэд хэд буудаж байгаад сум нь дууссан бололтой буудахаа зогсоон нөгөө өрөөнд нь ноцолдоон болж Сувдаагийн хашгирах, өвдсөндөө аймшигтай орилох нь сонсогдоод таг дуугүй болсон. Харин хэдий хугацаа өнгөрснийг мэдэхгүй байтал тэр хэд ирсэн нь энэ байжээ. Аав охин хоёрыг цугт нь үлдээгээд Баяраа жижиг өрөө рүү ороход Хулан Тулгаагийн хажууд нулимс дуслуулан явган сууна. Баяраа –Тулгаа гээд хэсэг чимээгүй болон хүлээв. Дахин –Тулгаа, дүү минь сэтгэлээ барих хэрэгтэй. Миний дүү гарч бай. Ахад нь хийх зүйл байна. Тэгэхгүй бол тэр хувирч эхлэнэ гэхэд түүний үгийг таслан Тулгаа –Энэ бүхэн тэрнээс болсон тийм үү? Би түүнийг алсан ч багадна хэмээн босч ирэн хажуугаар нь гарах гэж оролдон галзуу хүн шиг л ноцолдож эхлэв. Баяраа түүний араас нь бахим гараараа тас тэврэн нөгөө өрөө рүү оруулахгүйг хичээн минут хэртэй ноцолдонгоо –Тулгаа үүнд тэр буруугүй ээ. Энэ зүгээр санамсаргүй осол болсон байна. Чи эхлээд тайвшир л даа гэж үглэн тайвшруулах гэж оролдоно. Гэвч Тулгаа тайвширсангүй үргэлжлүүлэн тэврэлтээс нь мултрах гэж арваад минут ноцолдсоны эцэст номхрон чимээгүйгээр –Намайг тайван орхи. Та нар бүгдээрээ зайлцгаа. Гадаа хүлээж бай гэв. Энэ үгийг сонсоод Баяраа түүнийг тавьж, үлдсэн хүмүүс рүү нүдээрээ дохив. Бүгд үүнийг ойлгон, гэрээс чимээгүйхэн гарцгаалаа. Тэд орцны үүдэнд гуниглан сууна. Хэн ч юу ч ярихыг хүссэнгүй. Харин Болороо л чимээгүй мэгшин уйлсаар л байлаа. Цаг хэртэй нам гүм байцгаан Тулгааг хүлээсээр сууцгаав. Гэнэт гурван давхрын нээлттэй цонхоор гар буун дуу тасхийн, хорооллын хэдэн байрнуудын дунд цуурайтан чимээ нь зуны халуун агаарт уусан алга боллоо. Энэ үед хорооллын явган хүний хаалгаар нэгэн зомби орж ирснийг Баяраа харан буугаа шүүрэн авч гүйж очоод нүүр рүү нь бууныхаа бөгсөөр цохиж газар унагав. Үлдсэн хэд нь холоос харж байхад Баяраагийн уг зомбины нүүр рүү хичнээн удаа цохиж байгаа нь тоолохын аргагүй байлаа. Дээрээс нь бууныхаа бөгсөөр ч цохин, хөлөөрөө ч дэвсэлж байгаа үзэгдэнэ. Буун дуу гарснаас хойш арваад минутын дараа Тулгаа гар буугаа барьсаар орчин тойрондоо юу болж байгааг анзаарах сөхөөгүй гарч ирэв. Тулгаагийн дотор үгээр хэлэхийн аргагүй гашуудал, уй гуниг нөмөрсөн нь түүний нүднээс мэдэгдэнэ. Энэ үед түүний толгойд ах эгч хоёрынх нь л царай харагдаад байлаа. Баяраа харин нилээн ядарчихсан хөлөө зөөж ирснээ байрны сүүдэрт зүлгэн дээр дээшээ харан хэвтээд өгөв. Хамгийн түрүүнд нам гүмийг эвдэн Тулгаа ам нээлээ. –Эгчийг өнөөдөр оршуулъя. Түүнийг чандарлах хэрэгтэй байх гэж хэлэв. Энэ өдрийн орой нар жаргасны дараа авчирсан мод түлээгээ бэлдэн, засаад Сувдаагийн амьгүй биеийг цагаан даавуунд ороон бэлдсэн газраа тавьлаа. Тулгаа галыг асаан хойшоо алхаж дүрэлзэхийг нь хүлээн зогсов. Хуурай моднууд байсан учраас гал доороо ихээр дүрэлзэн асч даавуунд ороосон биеийг гал өөрийнхөө тэвэрт авах мэт хумин авчээ. Бараг авчирсан бүх түлээгээрээ бэлдсэн учраас шөнийн харанхуйд галын дөл өөдөөгөө тэнгэр рүү тэмүүлэх мэт цоройн асч, галын илч маш нүүр биеийг цоргих мэт халуунаар төөнөнө. Түүдгээс гарах утаа үүлгүй тэнгэр рүү алсран дээшээ хөөрөхийг хараад Тулгаа эгчийнхээ сүнсийг дээшээ тэнгэр рүү хөөрөн ахтай нь уулзаж байгаа байх даа хэмээн бодож гуниглан зогсоно. Шөнийн турш хэдэн цагийн турш гал асч байгаад унтарчээ. Сувдаагийн биеэс юу ч үлдсэнгүй. Байгал дэлхийдээ шингэн мөнх амгалангийн орон руу оджээ. Тулгаад гэр рүүгээ буцаж орох ямар ч хүсэл байсангүй. Бусад нь ч бас хоорондоо ярилцан хорооллыг өглөө орхихоор шийджээ. Бүхэл шөнийн турш хэн ч унтсангүй. Хэний ч нойр хүрсэнгүй. Өчигдөрхөн л тэдэнтэй ярилцан, өөдөөс нь инээж суусан хайрт эгч, хайрт дүү нь тэдэн дундаас алга болсонд тэд бүгд итгэж өгөхгүй л байв. Өглөө ч болж, нарны цацраг аажуухнаар уулын толгойноос доошлон хорооллын байрнуудыг гэрэлтүүлж эхлэв. Тулгаа буцаж орохгүй гэсэн учраас машиндаа үлдэн бусад нь гэрээсээ хэрэгцээтэй зүйлсээ цуглуулан хоёр жипэндээ ачицгаав. Баяраа машинаа жолоодон, аав охин хоёрыг ардаа суулган, түрүүлэн хөдөллөө. Араас нь Тулгаа Хулантай цуг машинаа асаан хөдлөхдөө гэрийнхээ зүг эцсийн удаа харлаа. Энд дахиж ирэхгүй гэдгээ Тулгаа хамгийн сайн мэдэж байв. Одоо тэдний өмнө шинэ аялал, шинэ сорилтууд хүлээж байгаа. Өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд л орхих хэрэгтэй гэдгийг Тулгаа замдаа дотроо тунгаан бодож байлаа.
1-р хэсэг төгсөв.

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...