Tuesday, October 20, 2015
Бурхдын хот
Уг кинонд Бразилын нийслэл Рио Де Жанейрогийн нэгэн хэсэг болох Бурхдын хотын тухай гарна. Хотын энэ хэсэгт хар тамхины наймаачид нийгмийн бүлгүүдийг атгасан, мөн хүүхэд хүүхдээ алах нь өдөр тутмын хэвийн үзэгдэл болсон аймшигтай газар юм. Бурхдын хотын эхлэл хэсэг буюу 1960-д оноос эхэлж кино эхлэнэ. Энд ядуурал, хүн амын хэт олшрол зэрэг олон асуудлууд гарч эхэлж байлаа. Киноны гол болон туслах дүрүүдийн амьдрал энд бодитойгоор өрнөсөн юм. Ихэвчлэн киноны гол дүрүүд болох Рокет, Лил Зэ нарын тухай, тэд хэрхэн өөр өөр замаар өсч том болцгоосныг харуулна. Рокетын мөрөөдөл алдартай зурагчин болж, Бурхдын хотыг орхих байсан бол Лил Зэ хүчирхэг гэмт бүлэглэлийн толгойлогч, хар тамхины наймаачин болдог. Кинонд Бурхдын хотын гэмт бүлгүүдийн талаар гуйвшгүй үнэнийг өгүүлэх бөгөөд гурван эрин үе буюу 60, 70, 80-д онд гэмт хэрэг хэрхэн өсч нэмэгдэн туйлдаа хүрч, өсвөр үийнхэн хүүхдүүдийн дунд дэлгэрснийг харуулдаг. Найруулга, зураг авалт, монтаж гэх мэт бүх зүйл оскарын хэмжээнд хийгдсэн гэж олон нийт үнэлдэг. Энэхүү киноны зураг авалтууд өөрийг чинь Бурхдын хотын гудамжинд байгаа мэтээр төсөөлөхөд хүргэнэ. Энэхүү кино нь IMDB дээр 8.7 гэсэн үнэлгээтэй байгаа нь үзэгчдийн сэтгэлд хэрхэн хүрснийг харуулна.
Үйл явдал: 1960-д онд гурван залуухан дээрэмчид жижиг буудлууд болон шатахуун ачсан машин дээрэмддэг. Балчир хүүхдүүд түүнийг нь харж сайн сурцгаана. 1970-д онд Лил Зэ хотыг атгандаа оруулна. Тэр маш их аллага дээрэм үйлдэн, эсрэг гэмт хэргийн бүлгүүдээ хайр найргүй нухчин дарна. Түүний хамгийн сайн найз Бэн бол энэ харгис хотын ганц гэрэл гэгээ, өршөөл энэрэл нь болж байлаа. Рокет энэ хоёрыг олон жилийн турш ажигласан боловч хэнийх нь ч оронд очмооргүй санагддаг байв. Түүний ганц дуртай зүйл нь зураг авах. 1980-д он. Хотод сүүлчийн хоёр хүчирхэг бүлэглэл үлдсэн байлаа. Аль нь амьд үлдэж, аль нь устах вэ? Бурхддын хотод тавтай морил.
batka83.blogspot.com
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment