Monday, October 19, 2015

Адгууснаас доор хүмүүс

Хаан пингвиний эрийг энэ хорвоогийн хамгийн сайн аав гэж хэлж болно. Антарктидын хатуу ширүүн уур амьсгалтай өвлийн 2 сарын турш ганц өндгөө биен доороо хийж өсгөн бойжуулдаг. Хэрэв өндгийг таван минут орхих л юм бол ангаахай үхнэ. Тийм ч учраас анх өндөг дарж эхлэхдээ эрэгчин пингвин 40 орчим кг жинтэй байдаг бол өндгөө дарж дуусах үедээ хагас жингээ алддаг байна. Энэ хугацаанд эмэгчин нь ч зүгээр байхгүй бөгөөд дор хаяж хэдэн зуун километр алс холын үхэл амьдрал нүүрлэсэн аялалд гаран далайгаас гэдсээ дүүртэл загас идэн тэрийгээ эрэгчиндээ тээж авчирдаг байна. Далайд хэрэв махчин араатанд бариулж идүүлэх юм бол ард нь үлдсэн эрэгчин нь өндөгтэйгээ хамт үхэх тавилантай.
Наймаалж ээж зулзагануудаа өсгөхийн тулд амиа золиосолдог. Далайн аварга том наймаалж эмэгчин аюулгүй газар олж аваад хэдэн арван мянган өндөг гаргадаг байна. Үүний дараа 7 сарын турш махчин араатнуудаас хамгаалж, хүчилтөрөчөөр хангахын тулд өндөгнүүд рүү усны урсгалыг тасралтгүй үлээдэг. Харин зулзаганууд дөнгөж өндөгнөөс хагарсны дараахан наймаалж ээж үхдэг байна.
Дээрх зүйлсийг бичсэний учир нь дөнгөж өчигдөрхөн СБД-ын хүүхдийн эмнэлгийн хүлээн авах дээр гудамжнаас цагдаа нар олж өгсөн гээд хоёр хүүхдийг аваад ирэв. Бага нь хэдхэн сартай, том нь гурав орчим насны хөөрхөн хүүхдүүд. Гудамжинд хэдэн цаг байсан учраас бага нь хатгаа болсон байснаас хагас муужралын байдалтай орж ирэв. Сахиургүй учраас эмнэлэг хүүхдүүдийг хэвтэн эмчлэх боломжгүй гэсэн тайлбар өгснөөр авчирсан хүмүүс эмчилгээг нь бичүүлж аваад гарч одов. Тэгээд л араатан амьтад хүртэл үр зулзагаа хамгаалан нүдний цөцгий мэт хайрлаж байхад тэр хоёр хөөрхөн хүүхдүүдийг хаясан эх эсвэл эцэг шүү юмнуудад нь хүүхдүүдийнх нь өмнөөс гомдол төрөөд байх юм. Заримд нь хүсээд ч үр хүүхэд заяадаггүй байтал төрсөн үрсээ гудамжинд гөлөг төөрүүлж байгаа юм шиг хаяад явсан араатнаас доор хүмүүсийг бурхан гэж байдаг бол шийтгэх байлгүй дээ. Арай том хүүхдийнх нь хүн хүний царай руу бишүүрхсэн, бага зэрэг эмээсэн харц нь өчигдрөөс хойш л бодогдож байна даа frown emoticon

No comments:

Post a Comment

“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат

Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...