Испанид хонио хариулж яваа энгийн л нэгэн хоньчин залуу. Хорвоо ертөнцөөр аялж, нэг газраа байнга амьдрахгүй, шинэ хүмүүс, шинэ адал явдалтай тааралдахын тулд өөрийн хүслээр хоньчин болоод даруй хоёр жилийг өнгөрчээ. Байгаа хогшил нь сүрэг хонь, шөнийн сэрүүнээс хамгаалах хүрэм, өөр номоор сольж уншдаг ганц л ном. Жилдээ нэгэн удаа жижгэвтэр хотод очин хонины ноосоо хярган арилжаална. Гэвч түүнд нэг зүүд хоёр удаа давтагдаж зүүдлэгдсэнээр зөнч цыган эмгэн дээр очин зүүднийхээ зөнг асууна. Түүнд тодорхой зүйл хэлээгүй ч хэрэв баялгаа олох юм бол тодорхой хэсгийг өөрт нь өгөх амлалт өгүүлнэ. Залуугийн замд Салем хэмээх нууцлаг өвгөн гарч ирж, түүнийг Египетийн Пирамид руу аялах ёстойг сануулна. Харин оронд нь нийт хонин сүргийнхээ аравны нэгийг өгөхийг санал болгох бөгөөд Тийм, Үгүй хариултыг өгөх Урим, Тумим хэмээх хар цагаан чулууг хадгалуулна. Өвгөн түүнд өөрийнхөө Хувийн Бахархлыг эрж олох ёстойг, мөн тэр баялаг нь агуу пирамидын дэргэд элсэнд булаатай байгааг хэлж өгнө. Залуу үлдсэн хонин сүргээ худалдаалж, Египет руу явах усан онгоцонд сууна. Гэвч Египетэд зоогийн газарт цайгаа уух зуураа лйварчинд бүх мөнгөө алдана. Ингээд пирамид руу аялах мөнгөгүй болж гацан, болор эдлэл зардаг өвгөнийд хөлсөөр нэг жил ажиллах бөгөөд залуугийн овсгоотой сэргэлэн зан, шинэ санаачлага болор эдлэлийн худалдаачны ашиг орлогыг хэд дахин нэмэгдүүлэвч худалдаачин өвгөн өөрийн амьдралын мөрөөдөл мөн хувийн бахархал нь болох ариун Мекка хот руу очих мөргөлөө хойшлуулсаар үлдэнэ. Харин залуу цааш өөрийн хувийн бахархал болох баялгаа олохоор жингийн цуваанд нэгдэн элсэн цөлийг туулах хүнд бэрх аялалд нэгдэх болно.
Залуу хувийн бахархал буюу баялгаа олж чадах уу? Түүний замд тааралдах алхимич гэж хэн бэ?
Хүний зүрх сэтгэл, байгал дэлхий, элсэн цөл, салхи, нар, бүтээгч бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд хүн урсгалаар амьдрагч болох уу эсвэл өөрийнхөө зорилго, хувийн бахархлын төлөө тэмцэх ёстой юу, Мөн дэлхий дээрх бүх бодгаль зүйлс бие биедээ хувирч ямар ч металыг алт болгож, мөнхийн усыг гаргах боломжтой хүмүүсийг алхимич гэж нэрлэдгийн учрыг Пауло Коело өөрийнхөө хамгийн алдартай энэхүү зохиолдоо үлгэр домгийн, шашны өгүүлэмжтэй, адал явдалт, уянгын төрлөөр илэрхийлжээ.
Зарим талаараа надад Нууц "Secret" гэдэг номыг нэлээн санагдууллаа.
Friday, November 18, 2016
Subscribe to:
Posts (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...