Стивен Кинг 1947 оны 9 сарын 21-нд Портландын Мэйн хэмээх жижигхэн хотод төржээ. Мэйний их сургуулийг төгсөөд зохиолч болох хүртлээ өөр ажил хийж байсан байна. Түүний анхны аймшгийн зохиол бол Carrie байсан бөгөөд үлэмж амжилтанд хүрчээ. Арай залуугийнхаа өгүүллэг, зохиолуудаа Ричард Бахман нэрийн доор хэвлүүлдэг байв. Он удаан хугацааны туршид Кинг өөрийн жихүүдэс хүрэм түүхүүдээрээ олонд алдартай болсон юм. Дэлхий даяар түүний 350 сая ном зарагдаж, хэд хэдэн зохиол нь кино болсон юм.
Залуу нас
Түүний эцэг эх болох Дональд ба Нэлли хоёр түүнийг бага байхад салж, ах Дэвидээсээ хол Индиана, Коннектикут мужуудад тус тусдаа хэдэн жил амьдарчээ. 1966 онд Лисбон Фоллын дунд сургуулийг төгссөн байна. Коллежэд орохдоо гэртэйгээ ойрхон Мэйний их сургуульд оржээ. Энд байхдаа сургуулийн сонинд зориулж нийтлэл бичин, оюутны холбоондоо ажиллаж байв. Коллежэд байхдаа хэд хэдэн богино өгүүллэгүүд бичиж байсан нь Стартлингийн Нууцлагдмал Түүхүүд ном болсон байна. 1970 онд Англи хэлний чиглэлээр их сургуулиа төгсөөд багш болохоор шийдсэн боловч ажил олдсонгүй. Тиймээс 1971 он хүртэл цэвэрлэгээний газар ажиллангаа үргэлжлүүлэн бичсээр байв. Харин дараа нь Хампдэн Академид англи хэлний багшаар ажиллах болжээ.
Айдсын хаан
1973 онд Кинг анхны зохиол болох Кэрри-гээ /төгсөлтийн үдэшлэг дээрээ сургуулийнхнаасаа өшөөгөө авч цусан далай урсгадаг/ худалдаанд гаргасан байна. Уг зохиолд өсвөр насны охин хэрхэн өшөөгөө авч байгааг харуулдаг. Энэ ном нь маш их амжилт дагуулсан учраас дараа жилээс нь зохиолч болоход бүх хугацаагаа зарцуулж чадахаар болжээ. Үүний дараахан Сисси Спакек гол дүрд нь тоглосноор дэлгэцэнд гарсн байна. Дараахнаас нь илүү алдартай болсон Salem’s lot (1975) /Үйл явдлыг мэдэхгүй/, The Shining (1976) /Хуучны цайз шилтгээнд гэр бүлтэйгээ нэгэн эр ирдэг. Сүнс, буг чөтгөртэй эвгүй кино/, Firestarter (1980), Cujo (1981) /Алуурчин галзуу нохойн тухай/, IT (1986) /Гаж алуурчны тухай/ зохиолууд нь ар араасаа төрөн гарсан юм.
IT болон Cujo дээр гардагчлан муу усны нүхэнд амьдардаг алуурчин болон зэрлэг галзуу нохойны тухай гэх мэт номнуудыг Стивен Кинг өөр нэрээр буюу Ричард Бахман нэрээр гаргасан. Дөрвөн өөр зохиол болох Rage/1977/, The Long Walk /1979/, Roadwork /1981/, The Running Man /1982/ зэрэг номуудаа мөн л өөр нэрээр гаргасан шалтгаан нь Стивен Кингийн тухайн үедээ баримталж байсан, уншигчид жилд нэг л удаа зохиолчдоос шинэ ном хүлээдэг гэсэн үзэлтэй нь холбоотой.
Телевиз дэлгэцийн бүтээлүүд.
Кингийн маш олон бүтээлүүд кино болсноос 1984 онд Firestarter, 1983 онд Cujo, 1990 онд IT, алдарт жүжигчин Жэк Николсоны тоглосон Shinig 1980 онд дэлгэцийн бүтээл болжээ.
Бүх л амьдралынхаа турш Кинг зохиол, өгүүллэгүүдээ асар хурдан бичиж байв. 1980-90д онд жил болгон хэд хэдэн ном хэвлүүлдэг байв. Түүний гайхалтай, аймшиг төрүүлэм түүхүүд маш олон кинонд үндэс суурь нь болж ашиглагдсан. Жүжигчин Кэти Бэйтс, Жэймс Каан нарын тоглосон Misery кино 1990 онд шуугиан тарьж байв. Мөн түүний Шоушэнкээс оргосон нь зохиол супер хит кино болсон билээ.
Сүүл үеийн ажлууд
Кинг урьдын адил гайхшрам бүтээлүүдээ хийсээр л байв. Dead zone ВВ цуврал дээр хамтарч телевизийнхэнтэй, мөн Kingdom Hospital цуврал дээр ч ажиллажээ. Сүүлд ч гэсэн Кинг хамгийн алдартай зохиолчдын нэг байсаар байна. 2011 онд хэвлүүлсэн 11/22/63 зохиол дээр нь цаг хугацаагаар аялан ерөнхийлөгч Жон Кеннэдигийн аллагыг зогсоохоор оролдох тухай гардаг. 2013 онд хэвлүүлсэн Joyland-д учир нь үл тайлагдах хүн амины хэргийн цаана хэн байгаа талаар гардаг. 2013 онд Shining-ийн үргэлжлэл болох Doctor Sleep-ээ хэвлүүлсэн нь Нью-Иорк таймсын бэст сэллэр болсон юм.
Хувийн амьдрал
Кинг болон түүний зохиолч эхнэр хоёр ихэнх хугацаагаа Флорида болон Мэйнд өнгөрүүлдэг. Гурван хүүхэдтэй бөгөөд Наоми Рэйчэл бол санваартан, Жозэф Хилстром аймшгийн зохиолууд бичдэг зохиолч, Овэн Филип мөн зохиолч бөгөөд өгүүллэгүүдийн анхны түүврээ 2005 онд хэвлүүлсэн.
Бичихийн хажуугаар Кинг хөгжмийн фэн юм. Заримдаа тэрээр гитар тоглож, хуучны одууд болох Дэйв Барри болон Эми Тантай цуг Rock Bottom Remainders-т дуулдаг. Энэ хамтлаг олон жилийн туршид буяны үйл ажиллагаанд зориулан хандивын тоглолтууд хийж байжээ.
Кингийн тухай сонирхолтой баримтууд
Хүүхэд байхдаа нэг найзынхаа галт тэргэнд дайруулж нас барсныг харсны дараа болсон явдлын талаар ямар ч ой санамж түүнд байсангүй. Хүүтэй цуг тоглох гэж явсныхаа дараа Кинг гэртээ чимээгүй, цочролд орсон байдалтай иржээ. Дараа нь л гэр бүл нь найзынх нь үхлийн талаар мэдсэн байдаг. Зарим тайлбарлагч нар энэ явдлын дараа Кингд аймшгийн зохиолуудынх нь санаа урган гарч эхэлсэн гэж үздэг юм.
1973 онд нэрд гараагүй байхдаа Кинг Carrie хэмээх зохиолоо Doubleday хэвлэх үйлдвэрт хэвлүүлж байв. Ер бусын хүчтэй өсвөр насны охины тухай өгүүлэх энэхүү зохиолыг үргэлжлүүлэн бичих урам нь хугарсантай холбоотойгоор анхны гар бичмэлийг хогийн саванд хийж байв. Эхнэр нь харин үүнийг олж, үргэлжлүүлэн бичих урам зориг бадрааж өгчээ. Carrie-г бичсэний шагнал нь 2500 доллар байв. Гэвч дараа нь энэ зохиолын эрх 400,000 доллар болсон юм.
1999 оны 6 сарын 19-нд 16 цаг 30 минутын үед Кинг Мэйн хотын 5-р замаар алхаж байв. Брайн Эдвин Смит хэмээх жолооч машиных нь ард нохой нь хөдөлсөнтэй холбоотойгоор сэрэмж алдан Кингийг замаас 14 фитийн хол зайд нисгэн мөргөсөн байна. Цагдаа нарын мэдээлснээр Кингийн араас мөргөсөн жолооч хурд хэтрүүлээгүй, согтууруулах ундаа хүртээгүй байжээ. Ослын дараа зохиолчийг Бридтон дахь Northern Cumberland эмнэлэг рүү хүргэж, үүний дараа нисдэг тэргээр Лэвистон дахь Central Maine Medical Center-т хүргэсэн байна. Түүний баруун уушиг гэмтэж, баруун хөл нь хэд хэд хугарч, хуйх нь урагдан, хугарсан ташааы улмаас эмнэлэгт 7 сарын 9 хүртэл хэвтсэн байна. Кингийн хуульч eBay-д зарагдахаас сэргийлж, осол хийсэн ачааны машиныг 1500 доллараар худалдан авчээ. Үүний дараа Кингийн хүслээр машиныг хогийн цэг дээр жижиглэн устгасан байна.
2002 онд авсан гэмтлүүдээсээ шалтгаалан бичихээ болино гэж зарлаж байв.Гэхдээ үргэлжлүүлэн бичсэн билээ.