Friday, June 5, 2015
Бүрхүүлд орсон хот
Стивен Кинг. Энэ нэрийг мэдэхгүй ном, кинонд дурлагч байхгүй биз ээ. "Бүрхүүлд орсон хот" зохиол дээр гардагчлан жижиг хотын дээгүүр юуг ч үл нэвтрүүлэх /агаар болон ус бага зэрэг нэвчиж ордог/, тэр дундаа хүн, онгоц, машин техник, сум, пуужин зэрэг ч нэвтэлж чадахааргүй ямар нэгэн нүдэнд үл харагдах тунгалаг бүрхүүл тогтвол тухайн хотод юу болохыг таамаглаж байна уу? Мөн хотын удирдагч гэж өөрийгөө бодчихсон дарангуйлагч болон түүний харгис хүү, тэдний доор ажиллах, сүүлд бүрхүүл тогтсоноос хойш цагдаа болсон хотын танхайчууд байхад шударга үнэн, сайн сайхны төлөө тэмцэх хотын иргэдэд юу тохиолдож болохыг энэхүү зохиол дээр тодорхой харуулжээ. Аймшиг гэхээс илүү зөгнөлт зохиол гэж би дүгнэнэ. Мэдээж бүрхүүл анх тогтох үед болсон санамсаргүй үхлүүд болон хэрцгийгээр алагдсан хүмүүсийн цогцсууд нэгэн байшингийн зооринд ялзарч байгааг тооцохгүй бол шүү дээ. Нийгмээс тусгаарлагдсан, гаднаас огтхон ч үл нөлөөлөх засаг захиргаа, цэрэг арми, хуульгүй үед хүмүүс хэрхэн дураараа авирлаж, өөрийгөө хаан гэж бодох үед гэм зэмгүй, цэгц шударга хүмүүс хэрхэн хохирч байгааг энэхүү зохиолын 1-р ботид дүрсэлжээ. Цаашлаад тайлагдахгүй байгаа олон нууцууд, тэр дундаа бүрхүүл яагаад тогтсон болон дарангуйлагч, зохиолын гол баатар хоёрын хэний ялалтаар төгсөх нь 2-р ботид дурдагдана гэж бодож байна. Стивен Кингийн зохиолууд дээр ихэвчлэн хүний дотоод ертөнцийн муу муухайг дэлгэн харуулж, орвонгоор нь эргүүлж харуулдагт л учир нь буй. Түүний хэлсэнчлэн "Мангас, буг чөтгөрүүд бодитоор оршдог, тэд бидний дотор байдаг. Зарим тохиолдолд тэд ялдаг" гэсэн нь бодит үнэн юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment