Tuesday, May 9, 2017
Павловын байшин
Энэхүү байшин нь Сталинградын Лениний талбайн хажууд байрлах 4 давхар орон сууц бөгөөд Сталинградын төлөөх тулалдааны үед энд зөвлөлтийн цэргүүд дайсны эсрэг 58 хоногийн турш баатарлагаар тэмцэж байсан юм. Тулааны эхнээс командалж байгаад шархадсан ахлах дэслэгч И. Ф. Афанасьевагээс ахлах түрүүч Я. Ф. Павлов удирдлагыг аван бэхлэлтийг үргэлжлүүлснээр байшингийн нэр Павловын байшин гэгдэх болжээ. Павловын байшин эр зориг, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг болон мөнхрөн үлдсэн юм.
1930-д онд дөрвөн давхар орон сууцыг архитертор Сергей Волошинов барьж байгуулжээ. Орон сууцанд аж ахуйн мэргэжилтнүүд болон ээлжийн ажилтнууд амьдардаг байв. Яг хажууд нь Павловын байшинтай ижилхэн Совконтролын байшин зэрэгцэн оршдог байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр байшингууд ногоон өнгөтэй байсан гэдэг.
1942 оны 9 сарын 27-ы өдөр байшин агаарын бөмбөгдөлтөнд өртөж уг байшинд хүүхдээ хүлээж байсан архитектор Сергей Волошинов амь үрэгдсэн юм. 42-р гвардийн буудлагын ангийн хурандаа Елина ахмад Жуковт эдгээр чухал орон сууцнуудыг эзэлж авахыг үүрэгдсэн байна. Заболотнов болон Павловоор удирдуулсан хоёр бүлэг орон сууцнуудыг эзэлж авчээ. Заболотновын эзэлсэн байшинг германчууд дэлбэлж нураажээ. Тиймээс Заболотнов өөрийн цэргүүдтэй цуг амь үрэгдэцгээв. Түрүүч Павловоор удирдуулсан 4 цэрэг өөрсдийн байшинг эзлэн бэхлэлтэнд оров. Бэхлэлтийн гурав дахь өдөр ахлах дэслэгч Афаньесвээр удирдуулсан, пулемёт, миномётоор зэвсэглэсэн нэмэлт хүч байшинд хүрэлцэн иржээ. Ингэснээр байшин 13-р дивизийн чухал түшиц газар болов. Энэ үеэс ахлах дэслэгч Афанасьев бэхлэлтийн удирдлыг гартаа авчээ.
Роскийн хурандаа Вилгельм Адамын дурсамжинд немцүүд байшингийн доод давхрыг эзэлсэн боловч бүхэлд нь эзэлж чадаагүй байна. Дээд давхруудад гарнизон хэрхэн байрлаж байсан нь немцүүдийн хувьд оньсого мэт тааварлашгүй байсан гэдэг. Зарим эх сурвалжид немцүүд хэзээ ч байшинд нэвтэрч чадаагүй гэж үздэг. Дайралт өдөрт хэд хэдэн удаа болж, танк цэргүүдийн дайрах бүрт Афанасьевын цэргүүд хонгил, дээвэр, цонхнуудаас ширүүн галаар эсэргүүцэж байлаа.
Павловын бэхлэлтийн үед /1942 оны 9 сарын 23-с 11 сарын 25 хооронд/ зөвлөлтийн дайчид сөрөг довтолгоонд орох хүртэл байшингийн доод хонгилд цөөн тооны энгийн оршин суугчид байсан гэдэг. Павловын байшингийн 31 хамгаалагчдаас 3 нь буюу дэслэгч-миномётчин А. Н. Чернышенко, дэслэгч И. Я. Хаит, И. Т. Свирин нар амь үрэгдсэн байна. Павлов болон Афанасьев шархадсан ч дайныг эсэн мэнд туулсан байна. Байшингийн бэхлэлт 58 хоног үргэлжилсэн. Немцүүдийн хохирлын тоо хэмжээ нарийн байдаггүй ч Маршал Чуйковын дурсамжинд “Энэ багахан хэмжээний эсэргүүцэгч хүчин дайснуудад Парисыг эзлэх үедээ алдсан хохирлын тооноос ч илүү их хохирол үзүүлсэн” гэсэн байна. 1940 оны 6-14-нд парис эзлэгдэх үед ямар ч эсэргүүцэлгүйгээр үзэлж авсан байдаг. Байшинг хамгаалгчдын тоо 24-с 31 хооронд гэж үздэг. Байшингийн доод хонгилд агаарын дайралт болон артиллерын буудлаганд өртсөн түймэрт ихэнх нь шархадсан гучаад тооны энгийн иргэд байрлаж байв. Цэргүүдийн дунд янз бүрийн үндэстэн угсаатныхан буюу орос, украин, еврей, казах, таджик, узбек, гүрж, халимгууд байв.
Ахлах дэслэгч Афанасьевын гарнизоны бэхлэлт Сталинград дахь анхны түшиц барилга болсон байдаг. 1943 оны 6 сарын 9-с байшинг сэргээн засварлажээ. Байшингийн нэг хананд Павловын байшингийн хамгаалалтанд зориулсан дурсгалын хана босгож, үүнд:
“1942 оны 9 сард энэхүү байшинг түрүүч Павлов болон түүний дайчин нөхөд Александр, Глушенко, Черноголовын нар эзэлж авчээ. 1942 оны 9 сараас 11 сар хүртэл Лениний 13-р гвардийн одонт 42-р гвардийн буудлагын хорооны 3-р батальон баатарлагаар хамгаалж байсан юм.
Дайчдын нэрс...”
Байшингийн орчин үеийн хаяг Зөвлөлтийн гудамжны 39 дэх байшин. Павловын байшингийн хамгаалагчдаас хамгийн сүүлд амьдарч байсан буудагч Камолжон Тургунов Узбекистанд 2015 онд 93 насандаа өөд болжээ.
1944 онд Яков Ф. Павлов коммунист намд элсэн орж, 1945 оны 6 сарын 27-нд ЗХУ-ын Баатар цолоор шагнагджээ. Дайны дараа Павлов дээд сургууль төгсөн аж ахуйн хамтралд ажиллан, Зөвлөлтийн депутатаар дэвшин, Лениний одонгоор шагнагджээ. Новгородод 1981 онд нас байрсан байна.
Сталинградыг эзлэх бүлгийн удирдагч Паулюсын дайралтын газрын зурган дээр Павловын байшинг цайз гэж тэмдэглэсэн байдаг.
Ялалтын баярын мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment