Энэхүү номонд Кафкагийн Мацагчин, Шүүлт, Цээрлүүлэх колонид, Хувирал өгүүллэгүүд, Набоковын Хувиарл туужийн тухай лекц, Муракамигийн Дурласан Замза өгүүллэг, Зингерийн Кафкагийн найз гэх мэт өгүүллэгүүд оржээ. Кафкагийн зарим нэг өгүүллэгийн талаар өөрт төрсөн сэтгэгдлээ үлдээе.
Мацагчин.
Мацагчин гэхээр одоо үед хааяадаа мацаг барьж эрүүл мэндээ сахин хамгаалдаг хүмүүс болов уу гэж ойлгогдоно. Харин Кафкагийн бичиж байх үед эсвэл өмнө нь циркт үзүүлбэр үзүүлж мөнгө олдог хүмүүсийг хэлдэг байжээ. Амьтны торон дотор дөч хоног суун юм идэхгүй, яс арьс болтлоо сууна гэдэг асар их тэвчээр шаардана. Гэхдээ мацагчныг өдөр шөнө юм идэж байна уу үгүй юу гэдгийг сахих ёстой хүмүүс ажлаа чин үнэнчээр хийхгүй, хайхрахгүй, тоохгүй байгаад мацагчны сэтгэл өвдөнө. Уг нь энэ бүх хугацаанд мацаг барих нь мацагчны хувьд хувийн бахархал нь юм. Бүр дөчөөс илүү хоногоор ч мацаг барьж чадах ч зохион байгуулагчдын шаардлагаар аргагүйн эрхэнд зогсооно. Гэвч аливаа юм бүхэн удахлаараа, шин сонирхолтой зүйл үгүй бол балран арилж, үзэгчдийн сэтгэлээс мартагддаг жамтай. Мацагчныг ч энэ бүхэн тойрсонгүй. Гэхдээ мацагчинд шинэ боломж олдож, өөр циркт дөчөөс ч олон хонохоор гэрээ байгуулна. Тэр зорилгодоо харин хүрч чадах эсэх нь түүнээс өөр хүнд тэгтлээ хамаарах болов уу даа.
Цээрлүүлэх колонид.
Хаана байгаа нь мэдэгдэхгүй нэгэн колонид зочлон ирсэн аянчин цаазын ажиллагаанд уригдана. Энэ цаазын ажиллагаа нь энгийн ч нэг цаазлах аргыг ашигладаггүй. Жишээ нь Кафкагийн цаг үед ихэвчлэн дүүжлэх, буудах, толгойг нь тасдах аргуудыг түлхүү ашигладаг байсан гэж бодож байна. Харин цаазлах ажиллагааг удирдах офицерын тайлбарлаж буйгаар бол хэдэн цагийн турш үг сийлэх, орилох тэнхэлгүй болтол шивээс хийх аргын тухай өмнө нь хаана ч сонсож байгаагүй л юм. Яг энэхүү үйл явдал болон өгүүллэгийг уншиж байхад этгээд, харгис үйлдлүүд нь өгүүллэгийг уншигчдад сонирхолтой болгож буй ч цаагуураа хүний тууштай зан чанар, хувирамтгай чанарын талаар зохиолч давхар өгүүлсэн бол уу гэж бодож байлаа.
Хувирал.
Грегор Замза нэгэн өглөө сэрээд өөрийгөө аварга том шавьж болсон байхыг олж мэдэв. Энэ өгүүллэг ингэж л эхэлдэг. Урьд өдөр нь хүн байсан, унтаад бостол шавьж болсон байх хэнд ч хачин санагдана. Ямар учир шалтгаанаар шавьж болон хувирсан талаар энд нэг үг ч дурдагдсангүй. Мэдээж гэр бүлийнхэнд нь энэ бол хүнд цохилт болох нь ойлгомжтой. Хэрэвзээ Грегор Замза шиг гэр бүлээ тэжээгч, мөнгө ологч нь нэгхэн өдөр ажилгүй, орлогогүй, хэн ч биш болж хувирвал бусаддаа хэрхэн ад үзэгдэж,шавьж хорхой мэт үзэгдэх байсан талаар өгүүлсэн юм шиг санагдсан боловч уг номонд багтсан Набоковын лекцэнд бол шал өөр аргаар тайлбарласан байна лээ. Муракамигийн Замзагийн дурлал өгүүллэгт харин дээрх өгүүллэгийн эсрэг буюу шавьж байсан Грегор Замза эргэн хүн болон хувирсан тухай өгүүлсэн нь сонирхолтой санагдав.
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү ном нь хувь хүний амжилтын ном л доо. Гурав дөрвөн жилийн өмнө уншиж байсан санагдаж байна. Нэг уншчихад гэмгүй. Яагаад гэвэл Дэ...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
-Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна даа гэж загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширэв татан харлаа. Солонгос ул...
No comments:
Post a Comment