Wednesday, June 6, 2018
"Манай ангийн Болдоо"
Энэ яачихсан Болдоо юм бол оо гэсэн сониуч бодолтойгоор энэ номыг уншиж эхлүүлэв. Хүн болгонд л тохиолддог анхны хайр, өсвөр насны гэгээн дурсамж, амьдралын шаналал зовлон, ухаарал бүхий гурван ч туужаас бүрдэх бөгөөд зовсны эцэст жаргадаг гэдэг афоризмаар төгсөж санааг минь амраалаа. Анна Франкийн өдрийн тэмдэглэл дээр өсвөр насны охин тэмдэглэлээ хэрхэн хөтөлдөг билээ тэрэн шиг эхлээд жаахан охин, дараа нь өсвөр насны охины тэмдэглэлийн дэвтэр хөвөрч дундуур нь орчин цагийн биеэ даасан бүсгүй хүний дүр төрхөөр дурсамж юугаан ухаж төнхөх эмэгтэйн хайр шаналал хөвөрсөөр л. Тэр дунд нь ангийнх нь Болдоо гэгч хөвгүүний талаар, тэдний харилцаа, амьдрал өрнөнө. Удаах тууж өмнөх туужийнхаа үргэлжлэл болон бичигдсэн байх бөгөөд энэ дундаа харийн шашныг ганц сайн чимхээд авсан үзэл оруулжээ. Сүүлийн туужид ганц бие эр хүн хэрхэн амьдрал хэмээх их далайд хөлөө олох гэж тэмцэж яваа, хувь тавилангаар аз жаргал хэрхэн ирж буйг өгүүлнэ. Уншигчдын сэтгэлийн чавхдасыг хөндөж баярлуулсан, гомдоосон, ухааруулсан олон янзын хөг гаргасан ном буй за гэж итгэнэм.
Subscribe to:
Post Comments (Atom)
“Цээнээ бид хоёр” өгүүллэг /шинэчлэн бичсэн/ Ц.Оюунбат
Алтан шар зам жирэлзэн өнгөрч тоосонд дарагдан хоцрох нь хүмүүн бид нарын амьдрал, дурсамж өнгөрсөнд үлдэхтэй эгээ л адил санагдана. Арха...
-
Энэхүү бүрэн хэмжээний зөгнөлт, триллер төрлийн туужийг анх 2014 онд бичиж байсан бөгөөд туужийг бичиж дуусгасны дараа зохиолч болж, анхных...
-
Санж гэцлийн эцэг эхийн амьдралын туйлын зорилго болвоос ганц хүүгээ эрдэм номын оргилд хүрсэн буянтай сайн лам болгох байсан би...
-
1. Шинэ гэр Тулгаа худгаас ус аван савнуудаа дүүргэнгээ сар гаруйн өмнө болсон явдлыг бодож зогсоно. Эгчийгээ алдсанаас хойш нэг сар ө...

No comments:
Post a Comment